ZuCa.mn платформ албан ёсны нээлтээ хийж, хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

СУРТАЛЧИЛГАА
12 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын Үндэсний Зуслангуудын Холбооны 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Нью Компас” ХХК-ийн өөрсдийн хөгжүүлсэн ZuCa.mn платформын албан ёсны нээлт болж, хүүхдийн зуслангийн салбарын хөгжил, хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Монголын Үндэсний Зуслангуудын Холбоо болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газартай тус тус хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Энэхүү хамтын ажиллагаа нь зуслангийн талаарх мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эцэг эх, асран хамгаалагчдын зуслан сонгох үйл явцыг хялбаршуулах, мөн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын чиглэлээр хамтын ажиллагааг дэмжихэд чиглэж байна.

Жил бүр өвөл болон зуны амралтаар хүүхдээ аль зусланд амруулах, зуслангийн хөтөлбөр, үйлчилгээ, төлбөр болон бүртгэлийн нөхцөлийг судлах нь эцэг эхчүүдэд тулгардаг асуудлын нэг байдаг. Зуслангуудын мэдээлэл олон сувгаар тархсан байдаг нь сонголт хийх, мэдээлэл цуглуулах үйл явцыг хүндрүүлдэг.

зураг
 
зураг
 

Тиймээс ZuCa.mn платформоор дамжуулан зуслангийн мэдээллийг нэг дор төвлөрүүлж эцэг эхчүүдэд сонголтоо хийхэд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ зуслангуудын үйл ажиллагаа, хөтөлбөр, үйлчилгээг олон нийтэд таниулах боломжийг нэмэгдүүлэхээр талууд хамтран ажиллана.

Хамтын ажиллагааны хүрээнд Холбооны гишүүн зуслангуудын мэдээллийг платформд байршуулах, зуслангийн салбарын хэрэгцээ, эцэг эх, хүүхдийн хэрэгцээтэй холбоотой мэдээллийн ажил болон олон нийтэд чиглэсэн контент, арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгажээ. 

Зугаатай зуныг ZuCa-тай хамт.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.