Нотариатын үйлчилгээг зайнаас авдаг болох, залиланг таслан зогсоох зэрэг энэ намрын чуулганаар эцэслэн батлуулахаар төлөвлөж буй 10 хууль
IKON.MN
Гэрэл зургийг mpa.mn
Хууль зүй, дотоод хэргийн яам/ХЗДХЯ/-наас энэ намрын чуулганы үлдэж байгаа хоёр сарын хугацаанд дараах 10 хуулийг УИХ-аар оруулж эцэслэн батлахаар бэлдэж байгаа талаар ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн дараах мэдээллийг өглөө.
- Орон сууцны залиланг таслан зогсоох, ирээдүйд учирч болзошгүй залилангаас сэргийлэх үүднээс Улсын бүртгэлийн тухай хуулийг ирэх долоо хоногоос УИХ-д өргөн барих юм байна.
- Нотариатын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийж байгаа ба анх удаа нотариатын үйлчилгээг зайнаас баталгаажуулалт хийх, цахимаар нотариатын үйлчилгээ авдаг болох эрхийг бүрдүүлж байгаа аж. Түүнчлэн зорилтод бүлгүүдэд нотариатын үйлчилгээг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүй авах зэрэг асуудлыг тусгасан байна.
- Гэрч хохирогчийг хамгаалах тухай буюу Хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны аюулгүй байдлын тухай хууль УИХ-д өргөн барихад бэлэн болоод байгаа аж.
- Шүгэл үлээгчийн тухай хуулийг УИХ-д өргөн барихад бэлэн болсон байна. Уг хуульд нийтийн эрх ашиг хөндөгдсөн асуудалд шүгэл үлээсэн хүнийг хамгаалах зохицуулалтыг хийж байгаагаараа онцлог юм байна.
- Арилжааны тухай хуулийн төслийг боловсруулж байгаа юм байна. Энэ төрлийн хууль дутагдалтай байгаа ба компани болон бизнесийн эрхзүйг сайжруулах шаардлагатай байна гэв.
- Иргэний процессын тухай хуулийн төслийг боловсруулж байгаа юм байна.
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болоод шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн эрхзүйн байдлын тухай хуулийг дахин ажиллаж байгаа аж.
- Зөрчлийн тухай хуулийн зөрчлийг арилгаж Зөрчлийн тухай хуулийг боловсруулж байгаа ба 11-р сарын сүүлээр өргөн барих юм байна.
- Иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль бэлэн болоод байгаа аж.
- Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн чиглэлд хоёр хуулийн төслийг боловсруулаад байгаа юм байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
