"Онтрэтэй холбоотой хэлэлцээний хүрээнд нөгөө талыг байр сууриа бичгээр ирүүлж, итгэмжлэгдсэн төлөөлөгчөө шуурхай явуулах хүсэлт тавьсан"
Засгийн газраас Онтрэтэй холбоотой гэрээ хэлэлцээг ахлах үүргийг ХЗДХ-ийн сайдад үүрэгжүүлсэн байна.
Тухайн стратегийн орд газар дээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож, ард түмэнд нийт баялгийн дийлэнх үр өгөөжийг хуваарилах үндсэн чиг үүргийнхээ хүрээнд ажлын хэсэг ажиллаж байгаа талаар ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн онцлов.
Яриа хэлэлцээ хийх урилгыг нөгөө талдаа явуулаад байгаа ба хэрхэн энэ ордыг ашиглах, ямар байр суурьтай байгаа талаар албан ёсны байр сууриа бичгээр ирүүлж, хэлэлцээ хийх итгэмжлэгдсэн төлөөлөгчөө шуурхай явуулж хэлэлцээг эхлүүлэх талаар албан хүсэлтийг тавиад байгаа ба санал солилцож байгаа аж. Хэлэлцээ ойрын хугацаанд эхэлнэ гэж итгэж байгаа гэв.
Ажлын хэсэг Үндсэн хуулийн 6.2-т заасан суурь зарчмаа баримталж ажиллана гэдгийг дахин онцоллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
