Уламжлалт жор, орчин үеийн шийдлийг танилцуулсан “монгол оюун санаа”
Монголчуудын олон зуун жилийн турш хэрэглэж ирсэн уламжлалт эмийн жор өнөө цагийн шинжлэх ухаан, технологитой хэрхэн хосолж байна вэ? Энэхүү асуултад бодит жишээгээр хариулах нэгэн арга хэмжээг Монос Эмийн Үйлдвэр, Эм судлалын хүрээлэн зохион байгуулж, олон жилийн судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнд бий болгосон уламжлалт болон ургамлын гаралтай шинэ бүтээгдэхүүнүүдээ олон нийтэд албан ёсоор танилцууллаа.
“Монос Фарм” ХХК Гүйцэтгэх захирал М.Одгэрэл
Монголчууд маань уламжлалт анагаах ухааны асар их өв баялагтай ард түмэн билээ. Энэхүү үнэ цэнтэй өвийг орчин үеийн хүмүүсийн эрүүл амьдралын хэв маяг, экологийн цэвэр, ургамлын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх гэсэн хүсэл зорилготой хослуулан хөгжүүлэх нь манай уламжлалт анагаах ухаанд маш сайхан зохицдог юм. Бидний зорилго бол яг энэ уламжлалт улс орныхоо өв соёлыг орчин үеийн хэрэглээнд нэвтрүүлэх талаар зорьж, уламжлалт болон ургамлын гаралтай эмийн үйлдвэрийн төслөө хэрэгжүүлж эхэлсэн. Уламжлалт анагаах ухааны эмийг орчин үеийн эмийн шаардлагатай ижил түвшинд чанар, аюулгүй байдлыг үнэлсэн судалгааны ажлууд болон тэдгээрийн үр дүнг эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдэд танилцуулах зорилготой арга хэмжээ болж байна.
Монгол Улсын Хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор С.Сээсрэгдорж
Өнөөдөр Монголын уламжлалт анагаах ухаан, тэр дундаа эм судлалын салбарт маш чухал арга хэмжээ болж байна. Монос Групп уламжлалт эмийн үйлдвэрлэлд анхаарч, уламжлалт болон ургамлын гаралтай үйлдвэртээ үйлдвэрлэсэн шинэ бүтээгдэхүүнүүдийнхээ нээлтийг хийж байна. Энэхүү нээлтийн үеэр заал дүүрэн эрүүл мэндийн мэргэжилтнүүд сонирхон ирсэн нь маш их урам зориг өгч байна.
Манай улсад GMP буюу олон улсын стандартын шаардлага хангасан эмийн үйлдвэрлэл эрхлэх нөхцөл бүрдүүлж байгаа нь Монголдоо оруулж ирж байгаа эмийн үйлдвэрлэлийн хамгийн том буянтай ажил гэж харж байна.
АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР
Тус арга хэмжээний үеэр салбарын эрдэмтэн, судлаачид эмийн ургамлын найрлага, үйлдлийн механизм, аюулгүй байдал, үр нөлөөг тогтоох чиглэлээр хийсэн эмнэлзүйн өмнөх болон эмнэлзүйн судалгааны үр дүнгээ хуваалцав. Тухайлбал, Нефрос, Иммунос, Чун-7, Шижидмон, Шимшинмон зэрэг бүтээгдэхүүний үйлдлийг судалсан судалгаа буюу үүнд бөөрний үйл ажиллагаа, дархлаа, амьсгалын замын халдвар, хоол боловсруулах тогтолцоо болон төрсний дараах умайн булчингийн агшилтыг дэмжих зэрэг судалгааны талаар танилцуулсан юм.
Үүнээс гадна уламжлалт анагаах ухааны жоруудын үүсэл, хэрэглээ, тэдгээрийг орчин үеийн үйлдвэрлэлийн технологид нийцүүлэн хөгжүүлэх боломжийн талаар илтгэлүүд тавигдлаа. Мөн олон улсын чанарын стандартад нийцсэн эмийн үйлдвэрлэлийг өргөжүүлэх зорилготой GMP-3 төслийн танилцуулга хийгдсэн билээ.
ОНЦЛОХ ИЛТГЭЛҮҮД
1. Нефрос бүтээгдэхүүний бөөрний гэмтлийн үед судлагдсан байдал
Анагаах ухааны доктор, профессор, Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат зүтгэлтэн Г.Чойжамц Нефрос бүтээгдэхүүний найрлага, үйлдлийн механизм болон судалгааны үр дүнг танилцуулав.
2. Чун-7 бүтээгдэхүүний судлагдсан байдал
Монголын Анагаах Ухааны Академийн гишүүн академич, эм зүйн ухааны доктор, профессор С.Цэцэгмаа уламжлалт анагаах ухааны жорд суурилсан Чун-7 эмийн судалгааны талаар илтгэл тавив.
3. Уламжлалт анагаах ухаанд зонхилон тохиолдох өвчнүүдийн үед хэрэглэдэг зарим жорууд
Монгол Улсын Хүний гавьяат эмч, анагаах ухааны доктор, профессор С.Сээсрэгдорж уламжлалт анагаах ухааны өв соёл, эм найрлагын онцлог, тэдгээрийн хэрэглээний талаар илтгэл танилцуулав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!















