10 хоногийн хугацаанд төв талбайн эвдэрсэн чулуун хавтанг сольж, 70,000 орчим цэцэг тарихаар болов
Нийслэлийн төв талбайн эвдэрч, хагарсан хавтанг шинэчлэх, ногоон байгууламжийн ажлыг 10 хоногийн дотор гүйцэтгэхээр болжээ.
Энэ тухай Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Мэндбаяр "Сүхбаатарын талбайн замыг засахгүй, тойрсон ногоон байгууламжийг арчлахгүй байна гэж иргэд шүүмжилж буй.
Төв талбайд цэцэг тарих, чулуун хавтанг солих ажлыг эхлүүлж, 10 хоногт багтаан гүйцэтгэнэ. Хяналтыг нийслэлээс тавина" гэв.
Гэрлийн шонг хийх гэж хүнд даацын машинууд төв талбайд орж чулуун хавтанг эвдсэн болохыг албаныхан тайлбарлав. Сүхбаатарын талбайн чулуун хавтангуудыг гаднаас авахаар захиалжээ.
Харин нийслэлийн ногоон байгууламжийн арчлалтыг Хот тохижилтын газар хариуцдаг болсон бөгөөд Сүхбаатарын хөшөөг тойруулан 70,000 орчим цэцэг тарих аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
