Аймгийн хурц арслан Н.Өсөхбаярын шүүх хурлыг хойшлуулав
Өнгөрсөн жилийн үндэсний бөхийн баяр наадмаар найм давж, улсын гарди цол хүртсэн Н.Өсөхбаяраас допингийн төрлийн бодис илэрсэн билээ.
Хориотой бодис хэрэглэсэн гэх асуудлаар түүний цолыг саналыг Баяр наадам зохион байгуулах хорооноос Ерөнхийлөгчид хүргүүлээд байв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх есдүгээр сарын 22-ны өдөр зарлигт гарын үсэг зурсан юм.
Тэгвэл аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нь Монголын Олон Улсын ба Үндэсний Спортын Арбитрын Дэргэдэх Допингийн давж заалдах комисст хандсан юм.
Өнөөдөр болсон Арбитрын шүүхээр түүний гомдлыг энэ сарын 24-ны Баасан гараг хүртэл хойшлуулав.
Тэрбээр сэтгүүлчдэд ямар нэгэн тайлбар хэлэхээс татгалзжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
