Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Найрамдал цогцолборын эрхийн бичгийг эрүүл мэнд, хүндэтгэн үзэх шалтгааныг эс тооцвол буцаах, бусдад дамжуулах боломжгүй"

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 6 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт амрахаар захиалсан эрхийн бичгийг эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх шалтгаан бүхий тохиолдлыг эс тооцвол буцаах, бусдад дамжуулах, ээлж солих боломжгүй.

Хэрэв дээр дурдсан шалтгаанаар эрхийн бичгээ буцаах бол

  • Эрхийн бичгийн хуулбар
  • Тухайн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар
  • Өргөдөл/ гараар бичсэн /
  • Төлбөр буцаах данс, данс эзэмшигчийн нэр, утас /Төлбөр гарсан данс байна./

Эдгээр материалыг icc@nairamdal.mn хаягт илгээнэ.

зураг
 

Төлбөрийн буцаалтыг Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу 30 хоногт багтаан шийдвэрлэх юм байна. 

Түүнчлэн Найрамдал цогцолборын эрхийн бичгийг бусдад шилжүүлэх, худалдах, худалдан авсан тохиолдолд хүчингүй болох юм байна. Ээлж эхлэх өдөр хүүхдийн автобус болон цогцолборт эрхийн бичгийг байнга ашиглах бөгөөд хүүхдийн мэдээлэл зөрсөн тохиолдолд тухайн хүүхдийг хүлээн авах боломжгүй аж. 

зураг
 

 

Эх сурвалж: Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор