Таван ханатай залгаа хоёр гэр шатаж галын улмаас хоёр том хүн, гурван хүүхэд өртөж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал 06-р сарын 5-ны үүрийн 01:36 цагт Баянзүрх дүүргийн 34-р хороонд гэр шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт иржээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход таван ханатай залгаа хоёр гэр шатаж байсныг ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт тус хаягт оршин суугч хоёр том хүн, гурван хүүхэд өртөж нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст хүлээлгэн өгчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!