Английн Лондон хотод энэ сарын 10-наас 16-ныг дуустал шатрын багийн рапид болон блиц тоглолтын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) болно.
Гурав дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй тус тэмцээнд 60 орны баг ухаанаа уралдуулахаар бүртгүүлсэн байна. Тэмцээнд оролцох баг 6-гаас 9 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд үүнд нэг эмэгтэй тамирчин болон сонирхогчийн түвшний нэг тоглогч (FIDE чансаа нь 2,000 доош) багтсан байх ёстой.
Тэгвэл тус тэмцээнд багаа ахалж буй Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Дарга, Монголын Шатрын Холбооны Ерөнхийлөгч, AIM (Arena International Master) цолтой Г.Занданшатар дээрх нөхцөлийг хангаж, тэмцээнд оролцохоор болжээ.
Түүнд шигшээ багийн албанаас блиц төрөлд оролцох санал тавьсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!