Хүн бүрд урлагийг ойртуулах зорилгын хүрээнд IKON.MN шинэхэн урлагийн булангийнхаа эхний нийтлэлээр Монголын уран зургийн хосгүй үнэт таван бүтээлийг цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн танилцуулах бүтээл бол зураач О.Цэвэгжавын 1958 онд зурсан "Азарганы ноцолдоон" бүтээл юм.
Том дэлгэцээр үзвэл илүү тохиромжтой.
Нийтлэл аудиотой тул та текст унших бол тайлбарын дууг зогсоож болно. Эсвэл тайлбарыг нь сонсонгоо зургаа ажиглаарай. 🔉🎧
Үргэлжлүүлэхийн тулд хажуу тийш гүйлгэнэ үү ➡️
Ардын зураач, Төрийн хошой шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Очирын Цэвэгжав (1915-1975 он)
Зотон, тосон будаг 150.8х240.5 см
ЗУРГИЙН ТҮҮХ:
О.Цэвэгжав зураач уг зургийг бүтээхийн тулд арав гаруй жилийг зарцуулсан бөгөөд зөвхөн ноцолдож буй азарганы хөдөлгөөнийг гаргахын тулд олон удаа скиз таталбар зурж, баримлын шавраар хүртэл бичил загвар гаргаж байсан гэдэг.
Түүнчлэн ард талын зохиомжийг зурахдаа Хархорум хот, балгас, говь гээд олон янзаар дүрсэлж үзсэн байдаг. Дүрслэх урлагийн бүтээл нь аливаа агшныг шууд хараад зурахаас гадна маш их судалгааны үндсэн дээр зурагддаг гэдгийг энэ бүтээлийн түүхээс харж болно.

ЗОХИОМЖ:
Бүтээлд гэрэл сүүдрийн аргыг азарганы эх биеэс дээшээ нар туссан байгаа бол эх биеэс доошоо уулын сүүдэр туссан байдлаар ашигласан байдаг.
Мөн хөдөлгөөнт дүрслэл буюу хоёр азарга ноцолдож дэл нь намирч хийсэж байгаа, судас шөрмөс нь зангирсан байдал болон доор нь гишгэгдэж байгаа өвсний найгах хөдөлгөөн, ирж байгаа адуучин, үргэн давхилдах хэсэг адууны хөдөлгөөнийг ташуу чиглэлд авч, зургийн хавтгайгаас юу юугүй зугтан гарах гэж буй мэтээр дүрсэлсэн зэрэг хөдөлгөөнт дүрслэл зохиомжууд нь хүн цаашлаад өөрөө бодох агшныг гаргасан байдаг.
Алслалтыг хураангуйлан дүрүүдийг ойроос харуулан зохиомжлохдоо ноцолдож буй хоёр азаргыг тэгш гурвалжин хэлбэрт оноон зохиомжийн төвөөс үл мэдэг хөдөлгөсөн нь зургийг харж буй хүнээс илүү өндөрт харагддаг учраас сүрдэм мэдрэмж өгдөг байна.

ОНЦЛОГ:
Тал нутгийн зуны орой наран шингэх үес тоос манарган ноцолдох хоёр азарганы эрчимт хөдөлгөөнийг сүрлэг дүрсэлсэн уг зураг Монголын дүрслэх урлагийн сор, түүх соёлын хосгүй үнэт өвийн нэг билээ.
О.Цэвэгжав зураачийн маш хөнгөхөн бийрийн таталбар нь түүний чадварыг илтгэдэг бөгөөд олон давхар давхарлах биш зотон нь шууд харагдахаар хэмжээний маш нимгэхэн өнгө тавьсан нь энэ бүтээлийг илүү амьд мэт харагдуулдаг байна. Тус зурагт өрнийн зургийн аргыг ашигласан нь гол дүрээ илүү тод зурснаар нь харагддаг.

Хамтран ажилласан: Монголын Уран Зургийн Галерей
Тайлбарыг: Уран Зургийн галерейн сан хөмрөгч, урлаг судлаач Б. Мөнгөнчимэг
Гэрэл зургийг: MPA.MN И.Номин
Нийтлэлийг: IKON.MN М.Батчимэг