ХОСГҮЙ ҮНЭТ БҮТЭЭЛ ЦУВРАЛ 1- “ӨВГӨН ХУУРЧ”
Хүн бүрд урлагийг ойртуулах зорилгын хүрээнд IKON.MN шинэхэн урлагийн булангийнхаа эхний нийтлэлээр Монголын уран зургийн хосгүй үнэт таван бүтээлийг цувралаар танилцуулж байна. Эхний танилцуулах бүтээл бол зураач Ү.Ядамсүрэнгийн 1958 онд зурсан "Өвгөн хуурч" бүтээл юм.
Том дэлгэцээр үзвэл илүү тохиромжтой.
Нийтлэл аудиотой тул та текст унших бол тайлбарын дууг зогсоож болно. Эсвэл тайлбарыг нь сонсонгоо зургаа ажиглаарай. 🔉🎧
Үргэлжлүүлэхийн тулд хажуу тийш гүйлгэнэ үү ➡️
“Өвгөн хуурч” 1958 он
Ардын зураач, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Үржингийн Ядамсүрэн /1905-1986 он/
Цаас, гуашь 80х60 см
ЗУРГИЙН ТҮҮХ:
Зураач үндэсний уламжлал, өв соёлыг монгол зургийн аргаар илэрхийлэхдээ тухайн үед нэрийг нь ч дурсахад хориотой байсан Чингис хааныг гол дүрээ болгосон гэж зарим судлаачид үздэг бол зарим нь Гандан хийдийн Цэрэннадмид хэмээх хуврагийг натур болгосон гэж үздэг.
Монгол соёлын улбаа, Монгол хүний уугуул мөн чанарыг илтгэгч, орчлон ертөнцтэй хөг эгшгээр холбогдон өвгөдийн түүхийг хайлагч туульч өвгөний дүр бүтээхийг Монгол Улсын анхны Ардын зураач Ү.Ядамсүрэнд эрдэмтэн зохиолч Б.Ринчен санал болгосон гэдэг.

ОНЦЛОГ: Зургийг бүтээхдээ шүтээн зургийн зохиомжийн дэгийг ашиглаж, монгол зургийн арга ажиллагаанд европ уран зургийн алслалт, орон зайн онолыг тусгажээ.
Зургийн ар дэвсгэр, баруун талын хөшиг, дүрийн сахлын ширхэг, арьсны үрчлээ, хувцас зүүсгэлийн хээ угалз, оёдол, хуниас нугалаа, эдлэл хэрэгслийн чимэг сэлтийг маш нягт нямбай гүйцэтгэж, гүн утга бэлгэдлийг шингээн урлажээ.

ТҮҮХ, СОЁЛЫН ҮНЭТ БҮТЭЭЛ: 1958 онд зурагдсан учир тухайн үеийн монголчуудын хувцас, эд хэрэглэл, урлагийн соёлыг харж болдгоороо түүх, соёлын хосгүй үнэт бүтээл гэж онцлогддог юм.

ЗОХИОМЖ: Зохиомжийн төвд иж бүрэн монгол хувцастай буурал өвгөн хээ угалз бүхий хүрэн олбог дээр заларч, номин цар, ногоон толгойтой морин хуур чавхдан сууна. Туульч өвгөний харцыг яг л амьд мэт зурсан бөгөөд түүний нүүрний хөдөлгөөн, амаа жимийсэн байдал, төвлөрөн сууж буйгаас тууль хайлахад бэлтгэж байгаа гэлтэй.
Морин хуураас зүүсэн самбай хадгийн хөдөлж байгаа агшнаас морин хуурч хуурын таталбар хийж байгааг харж болно.
Тууль гэдэг нь олон оронд тархаагүй соёлын биет бус өв. Одоо ч гэсэн монголд өвлөн уламжлагчид болон мэддэг хүмүүс нь ховордож байгаа учраас туульч хүн ямар харагддаг, хэзээ тууль хайлдаг зэргийг уг өвгөн хуурчийн дүрслэлээр дамжуулан хүмүүст хүргэх боломжтой юм.

Тус дэглэлт нь хосгүй үнэт зураг бүрийн хажуу дахь QR код руу “AR Mongolia” аппликэйшний уншигчийг чиглүүлэхэд харагдах ба хүүхдэдээ урлагийн боловсрол олгохоор галерейд ирсэн бол заавал үзүүлээрэй.

Монголын уран зургийн галерей түүх соёлын хосгүй үнэт бүтээлийн дүрүүдтэй бодитоор танилцах боломжийг үзэгчдэд олгож, AR технологид суурилсан сонирхолтой дэглэлтийг хийжээ.

Уран зураг удаан ажиглах нь хүний биед серотонин, допамины ялгарлыг нэмэгдүүлж, тархинд “аз жаргалын” дохио өгдөг. Ингэснээр оюун ухаан тайвширч, сэтгэл санаа тэнцвэржин, бүтээлч сэтгэлгээ идэвхэждэг билээ.
"Өвгөн хуурч" хэмээх хосгүй үнэт уран зургийн нарийн ширийнийг ажин харж тархиа амраан бүтээлч сэтгэлгээгээ идэвхжүүлээрэй.

Хамтран ажилласан: Монголын Уран Зургийн Галерей
Тайлбарыг: Уран Зургийн галерейн сан хөмрөгч, урлаг судлаач Б. Мөнгөнчимэг
Гэрэл зургийг: MPA.MN Т.Анар
Дэвсгэр ая: Ардын жүжигчин, Ерөөлч, Магтаалч, Туульч Н.Дагийранзийн бичлэгийн хэсгээс ашиглав.
Нийтлэлийг: IKON.MN М.Батчимэг