Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

З.Доржбат: Нарны гүүрний баруун талаас Вокзал хүртэл шинээр тавих явган хүний замыг төмөр шонгоор авто замаас тусгаарлана

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 6 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Нарны гүүрний баруун талын туслах замаас УБТЗ төв буюу Вокзалын хойд талын автобусны буудал хүртэлх 0.73 км авто замыг шинэчлэх ажил  үргэлжилж байна.

Энэ тухай Нийслэлийн Замын хөгжлийн Газрын авто зам, замын байгууламжийн хяналтын мэргэжилтэн З.Доржбат "Улсын төсвийн хөрөнгөөр он дамжин Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт дөрвөн байршилд засвар, шинэчлэлтийн ажил хийгдэхээр төлөвлөгдсөн. 

Үүнээс дөрөв дэх байршил буюу Нарны гүүрний баруун талын туслах замаас Вокзалын автобусны буудал хүртэлх 0.73 километр авто замын засвар хийгдэж байна.

Авто замын зорчих хэсгийн өргөн 6.5 метр, явган хүний замын өргөн 1.8-2.5 метр. Долоон байршилд дагуу чиглэлийн зогсоол, гурван байршилд ус зайлуулах худаг шинээр байгуулна. 

Өмнө нь уг замын хажуугаар явган хүний замгүй байсан юм. Шинээр тавих явган хүний замыг авто замаас төмөр шонгоор тусгаарлаж, автомашин тавих боломжгүй болгоно.

Зам засвар шинэчлэлтийн ажлыг "Бортех инженеринг" компани 35 гаруй хүний бүрэлдэхүүн, 28 машин, механизмтайгаар гүйцэтгэж байна. Замын хөдөлгөөнийг маргааш буюу зургаадугаар сарын 6-ны 06:00 цагт нээнэ" гэж мэдээллээ.

Тус замыг зургаадугаар сарын 4-нөөс засварлаж эхэлжээ.