Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Нарны гүүрний баруун талаас УБТЗ-ын хойд талын автобусны буудал хүртэлх авто замын хөдөлгөөнийг хаана

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Баянгол дүүргийн 1-р хороо, Нарны гүүрний баруун талын авто замаас УБТЗ-ын хойд талын автобусны буудал хүртэлх авто замыг маргааш буюу зургаадугаар сарын 4-ний 23:00 цагт хааж, шинэчилнэ.

Замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 6-ны 06:00 цагт нээнэ. Энэ хугацаанд авто замын зорчих хэсгийн асфальт бетон хучилт болон тэмдэглэгээний ажлыг гүйцэтгэнэ гэж НЗХГ-аас мэдээллээ.

Засварын үеэр иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөв.