Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль(АШУҮИС) нь 2025 оны дэлхийн их сургуулиудын чансаагаар 1,237-д, Монгол Улсаас хамгийн өндөр байр эзэлж, нэгдүгээрт эрэмбэлэгдлээ.
Боловсролын сайд П.Наранбаяр АШУҮИС-ийн захирал Б.Дамдиндоржийг хүлээн авч уулзан баяр хүргэж, “Энэхүү амжилт нь сургалтын хөтөлбөрөө сайжруулан, судалгаа шинжилгээний ажлаа чанаржуулж, эмнэлгийн тогтолцоогоо хөгжүүлэхэд чиглэсэн АШУҮИС-ийн тогтвортой бодлогын үр дүн юм” хэмээгээд хамт олонд нь талархал дэвшүүлэн амжилт хүслээ.
Дэлхий даяар 25,000 гаруй их сургууль үйл ажиллагаа явуулж байна. Их сургуулиудын эрэмбийг тогтоодог 80 гаруй байгууллага байдгаас RUR нь эхний шилдэг 10-т багтдаг нэр хүндтэй байгууллага юм.
Эх сурвалж: Боловсролын Яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!