Уншиж байна ...
Зураг
Зураг

QUIZ: Жолооны дүрмийн шалгалт №4

A.Жаргал
2015 оны 12 сарын 5
iKon.MN

Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрэм -ийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршдог.

Жолооны дүрмийн шалгалтыг Билгүүн Тулга авто сургуультай хамтран хүргэж байна. 


 

0/20
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
1
Аль нь механикжсан тээврийн хэрэгсэлд хамаарах вэ?
МУ-ын ЗХД-ийн 1.4-т мопедоос бусад хөдөлгүүрээр тоноглогдсон бүх төрлийн тээврийн хэрэгслийг "Механикжсан тээврийн хэрэгсэл" гэж заасан. Хариу:3
1. Мопед
2. Унадаг дугуй
3. Трактор
4. Дээрх бүгд
2
Жолооч хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 2.3.б-д жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэгтэй гэж заасан.Хариу: 3
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
3. Хамгаалах бүсээр тоноглогдоогүй тээврийн хэрэгслээр тээвэрлэж яваа бол зөвшөөрнө
3
Тэмдэг юуг анхааруулах вэ?
"Огцом эргэлт" 1.8.а тэмдэг нь замын эргэх радиус багатай буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт эргэх чиг ойртож байгааг анхааруулна. Хариу - 2
1. Уулзвар дахь гол замын чигийг
2. Замын огцом эргэх хэсгийг
3. Замын огцом өгсүүр хэсгийг
4
Замын нарийссан хэсэгт мотоциклын хөдөлгөөнд саад болохооргүй бол зэрэг явахыг зөвшөөрөх үү?
"Сөрөг хөдөлгөөнд зам тавьж өгнө" 3.6 тэмдэг нь өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болохоор байвал замын нарийссан хэсэгт орохыг хориглоно. Иймд мотоциклын хөдөлгөөнд саад болохооргүй бол зэрэг нэвтрэхийг зөвшөөрнө. Хариу - 1
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
5
Энэ тэмдэг нь:
"Нэг чигийн хөдөлгөөн" 5.7 тэмдэг нь хөдөлгөөн нь нэг чигт зохион байгуулагдсан зам буюу зорчих хэсгийг мэдээлнэ. Хариу: 2
1. Чигээрээ явахыг заана
2. Нэг чигийн хөдөлгөөнийг мэдээлнэ
3. Тууш замын хөдөлгөөнийг мэдээлнэ
6
Бүх жин нь 3.5 тонноос илүүгүй ачааны автомашин жолоодож яваа бол тэмдгийн хүчинтэй хүрээнд ямар хурдтай явахыг зөвшөөрөх вэ?
"Хурдны дээд хязгаарлал" 2.24 тэмдэг нь хөдөлгөөний хурдыг тэмдэгт зааснаас хэтрүүлэхийг хориглоно. "Тээврийн хэрэгслийн төрөл" 6.4.в тэмдэгт суудлын автомашин буюу бүх жин нь 3.5 тонноос илүүгүй ачааны автомашин хамаарахыг заана. Иймд бүх жин нь 3.5 тонноос илүүгүй ачааны автомашин нь тэмдгийн үйлчлэх хүрээнд 50 км/цагаас ихгүй хурдтай явна. Хариу: 2
1. 60 км/цагаас ихгүй
2. 50 км/цагаас ихгүй
3. 50 км/цагаас 60 км/цагийн хооронд
7
Зурагт үзүүлсэн уулзвар дээр буцаж эргэхийг зөвшөөрөх үү?
7.10 тэмдэглэлийг зөвхөн тасархай шугамтай талаас давахыг зөвшөөрнө. Иймд буцаж эргэхийг хориглохгүй.Хариу: 1
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
8
“Зогс-шугам” тэмдэглэлийг давахаас өмнө шар гэрэл дохио асвал уулзварт орохыг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 5.6.б-д шар гэрэл дохио нь гэрэл дохио солигдох гэж буйг анхааруулах бөгөөд ЗХД-ийн 5.2-т зааснаас бусад тохиолдолд хөдөлгөөнийг хориглоно гэж заасан тул уулзварт орохыг хориглоно.Хариу: 2
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
9
Та баруун гар тийш эргэхдээ анхааруулах дохио өгөх шаардлагатай юу?
МУ-ын ЗХД-ийн 7.1-д зааснаар жолооч чиг өөрчлөхийн өмнө тэр чигт явахаа анхааруулсан дохиог эргэх чиг заадаг гэрлээр, хэрэв тэр нь ажиллахгүй буюу байхгүй бол гараар өгнө.Хариу:1
1. Тийм
2. Үгүй
10
Аль тээврийн хэрэгслийн жолооч зөрчил гаргасан бэ?
МУ-ын ЗХД-ийн 7.11-д зааснаар жолооч баруун гар тийш эргэхдээ зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр байдлаар нэвтэрнэ. Иймд суудлын автомашины жолооч зөрчил гаргасан байна.Хариу: 1
1. Зөвхөн суудлын автомашин
2. Хоёул зөрчил гаргасан
3. Хоёул зөрчил гаргаагүй
11
Энэ тохиолдолд сумны дагуу баруун гар тийш эргэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 7.11-д зааснаар жолооч баруун гар тийш эргэхдээ зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр байдлаар нэвтэрнэ. Гэвч саадыг тойрон гарахыг хориглохгүй. Хариу: 1
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
12
Механикжсан тээврийн хэрэгсэл чирч яваа бол тэмдгээс цааш явах зөвшөөрөгдөх дээд хурд хэд байх вэ?
МУ-ын ЗХД-ийн 9.3.а -д зааснаар механикжсан тээврийн хэрэгслийг чирэх үед хурдыг цагт 40 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Хариу: 1
1. 40 км/цаг
2. 50 км/цаг
3. 80 км/цаг
13
Зурагт үзүүлснээр зогсохыг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 11.1 -д зааснаар жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж зогсооно. Хариу-1
1. Хориглоно
2. Зөвхөн зорчигч буулгах, суулгахын тулд зогсохыг зөвшөөрнө
14
Та уулзвараар чигээрээ явахдаа аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. МУ-ын ЗХД-ийн 12.11-д зааснаар уулзвар дээр гол зам чигээ өөрчилж байвал тэр замаар яваа жолооч нар өөр хоорондоо адил замын уулзвар нэвтрэх журам баримтална. Туслах замаар яваа жолооч нар өөр хоорондоо мөн энэ заалтыг баримтална. Дээрх заалтуудын дагуу та автобус, мотоцикл, суудлын автомашинд зам тавьж өгнө. Хариу: 4
1. Зөвхөн мотоциклд
2. Зөвхөн мотоцикл болон суудлын автомашинд
3. Зөвхөн автобус болон мотоциклд
4. Дээрх бүгд
15
Та уулзвар нэвтрэхдээ:
МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Хариу: 2
1. Мотоциклд зам тавьж өгнө
2. Хоёуланд нь зам тавьж өгнө
3. Түрүүлж нэвтэрнэ
16
Та баруун гар тийш эргэхдээ суудлын автомашинд зам тавьж өгөх шаардлагатай юу?
МУ-ын ЗХД-ийн 5.3-д зааснаар уулзварт хөдөлгөөнийг гэрлэн дохиогоор зохицуулж байгаа бол дарааллын тэмдгийн заалтыг мөрдөхгүй. МУ-ын ЗХД-ийн 12.4-т зааснаар жолооч ногоон гэрлээр зүүн гар тийш эргэхдээ уулзварт ороод, баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Дээрх заалтуудын дагуу та зам тавьж өгөх шаардлагагүй. Хариу - 2.
1. Тийм
2. Үгүй
17
Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт тээврийн хэрэгслийг зогсоохдоо:
МУ-ын ЗХД-ийн 15.2-т зааснаар харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хариу - 1
1. Оврын гэрлийг асаана
2. Ойрын гэрлийг асаана
3. Холын буюу ойрын гэрлийг асаана
18
Жолоодлогын дадлага хийх үед аюулгүй байдлыг хангах үүргийг хэн хариуцах вэ?
МУ-ын ЗХД-ийн 19.5-д зааснаар жолоодлогын дадлага хийх үед аюулгүй байдлыг хангах үүргийг дадлагын багш хариуцна. Хариу - 1
1. Жолоодлогын дадлагын багш
2. Жолоодлогын дадлага хийж байгаа сонсогч
3. Дээрх бүгд
19
Автомашин баруун талын дугуйгаараа замын халтиргаатай хэсэгт орсон тохиолдолд жолооч ямар арга хэмжээ авах вэ?
Автомашин баруун талын дугуйгаараа замын халтиргаатай хэсэгт орсон тохиолдолд жолооны хүрдийг огцом эргүүлэхгүйгээр жигд хурдаар явж халтиргаа гулгаагүй хэсэгт орно. Хариу - 3
1. Тоормосны дөрөөн дээр тултал гишгэнэ
2. Зүүн гар тийш жолооны хүрдийг эргүүлж, тоормосны дөрөөн дээр тултал гишгэнэ
3. Тоормослохгүйгээр жигд хурдаар явж гаргана
20
Жолооны механизмын эд ангиудын хийцийг өөрчилсөн автомашиныг ашиглахыг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 2 дугаар хавсралтын 2.4-т зааснаар жолооны механизмын эд ангиудын хийцийг өөрчилсөн бол ашиглахыг хориглоно. Хариу: 2
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
3. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахаар бол зөвшөөрнө

Түр хүлээнэ үү...