Уншиж байна ...

Энэ оны эхний дөрвөн сард 18 мянган хүүхэд төржээ

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2025 оны эхний дөрвөн сард 18,014 хүүхэд мэндэлжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал төрөлт 5.8 хувиар буурсан байна. 

Доорх графикаас гурван жил дараалан төрөлт буурч буйг харж болохоор байгаа юм. Харин нас баралт 5,737 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 1.2 хувиар нэмэгджээ.

График, Амьд төрсөн хүүхэд, нас баралт, жил бүрийн эхний дөрвөн сар

Мөн дурдсан хугацаанд 14.3 мянган хүн халдварт өвчнөөр өвчилсөн байна. Тухайлбал вируст гепатит халдвараар энэ оны эхний дөрвөн сард 83 хүн өвчилсөн нь өнгөрсөн оноос 36.1 хувиар нэмэгдсэн дүн болов. Түүнчлэн Трихомониазын өвчлөл 957 бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үеэс 31 хувиар өсжээ.

зураг
 

 

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо