Э.Урантөгс: Хотын дарга Х.Нямбаатарыг дураараа аашилсан гэдэг үндэслэлээр АТГ-т шалгуулна

Н.Номин, ikon.mn
2025 оны 6 сарын 17
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын худалдаачдын холбооны дэргэдэх ТҮЦ нэгдсэн холбооноос “ТҮЦ 33” үзэсгэлэн худалдаа гаргах талаар мэдээлэл өглөө.

Энэхүү үзэсгэлэн маргаашаас буюу энэ сарын 18-ны өдрөөс эхлэн нүүдэлчин маягаар "ТҮЦ 33" үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар болжээ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ талаар Монголын худалдаачдын холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Урантөгс “Иргэдээ буруу ойлголтоос хамгаалж, үнэн зөв мэдээлэл түгээхийн тулд ТҮЦ эрхлэгчид "ТҮЦ 33" нэртэй нээлттэй үзэсгэлэн худалдааг Улаанбаатарын 6 дүүрэгт зохион байгуулна.

Сүүлийн үед ТҮЦ эрхлэгчдийг “муухай, бохир, хор зардаг” гэж олон нийтэд ташаа мэдээлэл түгээж, доромжилж байна. Гэвч ТҮЦ-үүд Монгол Улсад хууль ёсоор оруулж ирсэн зах, худалдааны төв, сүлжээ дэлгүүрүүдэд ч зарагддаг ижил бараа бүтээгдэхүүнийг борлуулдаг. 

Хотын захиргаа бидэнд ажлын байр санал болгоно, сүлжээ дэлгүүр, худалдааны төвүүдэд зуучилна гэж амлаж байгаа ч энэ нь бодит үндэслэлгүй. GS25 сүлжээ болон томоохон захууд дээр очиж уулзахад тийм гэрээ, мэдээлэл байхгүй, зөвхөн судалгаа авсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн.

ТҮЦ-үүдийг шууд хурааж, бизнес эрхлэгчдийг орлогогүй болгож, эдийн засгийн хувьд хүнд байдалд оруулж байна. Хүмүүс өрөнд орж, шүүх цагдаагийн хаалга татах болсон.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Үндсэн хуулийн 19-р зүйлд заасан төрийн иргэдээ хамгаалах үүрэг алдагдсан. Эдийн засгийн баталгааг нь хангахгүйгээр эрхийг нь зөрчиж байна.

200 сая төгрөгийн үнэтэй шинэ ТҮЦ-ийн тендер зарлагдаж, байршуулж байгаа нь ТҮЦ бүр мөсөн алга болох биш, тодорхой бизнес бүлэглэлд ашигтайгаар шилжиж буйг харуулж байна.

Бид төрдөө татвар төлж, хуулийн хүрээнд ажиллаж буй жирийн иргэд. Биднийг хог шаар мэт үзэж, төрийн албан тушаалтнууд олон нийтийн өмнө доромжлох ёсгүй.

Бид Хүний эрхийн үндэсний комисст хандаад 2025 оны тавдугаар сарын 9-нд Нийслэлийн удирдлагад албан ёсны зөвлөмж хүргүүлсэн ч одоог хүртэл хариу ирээгүй. Хүний эрх зөрчсөн төрийн албан хаагчдад хариуцлага тооцоогүй, сургалт ороогүй, зөвлөмж биелэгдээгүй байна.

Бид нийслэлийн удирдлагууд болон хотын дарга Х.Нямбаатарыг Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-т өгөх гэж байгаа. Шалтгаан нь дураараа аашлах гэмт хэргээр өгөх гэж байгаа юм. Яагаад дураараа аашилсан гэж байна вэ гэхээр НИТХ-аас батлагдсан худалдаа үйлчилгээний нийтлэг журмыг зөрчөөд ТҮЦ эрхлэгчдийг зөвшөөрөлгүй гээд хоморголон устгаж байгаа нь өөрт байхгүй эрх мэдлээ урвуулан ашиглаж байгаа үйлдэл юм. Тиймээс дураараа аашлах гэмт хэрэг үйлдсэн гэдгээр нь АТГ мөн шүүх хяналтын байгууллагад өгөх гэж байгаа юм” гэв.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
37
Зураг
ХАХА
16
Зураг
ТЭНЭГЛЭЛ
15
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
118 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг