"Хавдар судлалын үндэсний II төв" байгуулах төслийн ТЭЗҮ-ийг шуурхай эхлүүлэх хүсэлт илэрхийлжээ

Г.Мөрөн, iKon.mn
7 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Бүгд Найрамдах Солонгос Улс(БНСУ)-ын Сөүл хотноо Монгол Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан БНСУ-ын Экспорт Импортын банкны Дэд ерөнхийлөгч Со Жон Хуаг 2026 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Элчин Сайдын Яам(ЭСЯ)-нд хүлээн авч уулзжээ.

Сангийн сайд Б.Жавхлан БНСУ-ын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангийн нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “10 аймгийн дулааны станцын төсөл”-ийн явц, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлэх “Хавдар судлалын үндэсний II төв” байгуулах төслийн талаар санал солилцлоо. Энэхүү төсөл нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд бодит үр дүн өгөх тул Техник, Эдийн Засгийн Үндэслэл(ТЭЗҮ)-ийг шуурхай эхлүүлэх хүсэлтээ илэрхийлэв.

Түүнчлэн “10 аймгийн дулааны станц байгуулах төсөл” нь Монгол Улсын орон нутгийн хөгжилд чухал ач холбогдолтой тул хэрэгжилт удааширч байгаад талууд бодит дүгнэлт хийж, цаг хугацаа алдалгүй ойрын хугацаанд шийдэлд хүрч ажиллахаар тохиролцлоо.
зураг
 

 

Эх сурвалж: БНСУ дахь Монгол Улсын Элчин Сайдын Яам