Таван байршлын авто замыг засварлах тендер зарласнаас гурав нь үргэлжилж байна

Д.Янжиндулам, ikon.mn
33 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын таван байршлын авто замыг ирэх сараас засварлаж эхэлнэ. Үүнд:

  1. Энхтайвны өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (Саппорогийн уулзвараас 5 шарын уулзвар хүртэл) Тус ажлын хүрээнд 3.5 км авто замыг засаж, шинэчлэх бөгөөд тендерт шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах шатанд явж байна.
     
  2. Баянзүрх дүүрэг, Монелийн авто замын засвар, шинэчлэлт. 6 километр авто замыг засаж, шинэчилнэ. Ажлыг гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах шатанд орсон.
     
  3. Чингэлтэй дүүрэг, Дамбадаржаагийн уулзвараас Бэлхийн эцэс хүртэлх авто замын засвар шинэчлэлт. 4.24 км авто замыг засаж, шинэчлэх бөгөөд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлажээ.
     
  4. Сүхбаатар дүүрэг, Сэлхийн авто замын засвар, шинэчлэлт (Бэлхийн авто замаас Сэлхийн эцэс хүртэл) - Тус ажлын хүрээнд 4.3 км авто замыг засаж, шинэчлэх бөгөөд худалдан авах ажиллагаа үргэлжилж байна.
     
  5. Авто зам, замын байгууламжийн ажил (Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо) - Тус ажлын хүрээнд 1.8 км авто замыг засаж, шинэчлэх бөгөөд худалдан авах ажиллагаа үргэлжилж байна.
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэлийн хэлтэс