Энэ жил Саппорогийн уулзвараас Таван шар хүртэлх авто замыг ₮8.2 тэрбумаар шинэчилнэ
iKon.MN
Энэ онд нийслэлийн хэмжээнд таван байршилд 33.8 км авто замын засвар, шинэчлэлтийг гүйцэтгэхээр төлөвлөжээ.
Тухайлбал Энхтайвны өргөн чөлөөний буюу төв замын баруун, зүүн хэсгийг засварлаж, шинэчлэх юм байна.
Нийслэлийн 2026 оны төсөвт тусгаснаар Саппорогийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх авто замыг 8.2 тэрбум төгрөгөөр шинэчлэх бол Зүүн дөрвөн замаас Офицерын тойрог хүртэлх авто замын засварын ажлыг дуусгахаар 6.6 тэрбумыг төсөвлөжээ.
Харин Зүүн дөрвөн замаас Офицерын тойрог хүртэлх авто замыг засах ажил он дамжин хэрэгжиж байгаа бөгөөд нийт төсөвт өртөг 7 тэрбум төгрөг байна. Эдгээр авто замыг Нийслэлийн Замын Сангийн хөрөнгө оруулалтаар засварлах аж.
Харин Зүүн дөрвөн замаас Офицерын тойрог хүртэлх авто замыг засах ажил он дамжин хэрэгжиж байгаа бөгөөд нийт төсөвт өртөг 7 тэрбум төгрөг байна. Эдгээр авто замыг Нийслэлийн Замын Сангийн хөрөнгө оруулалтаар засварлах аж.
Нийслэлийн Замын Санд төвлөрсөн хөрөнгөөс энэ жил 227.8 тэрбумыг авто замын бүтээн байгуулалт, засвар, шинэчлэл, арчлалтад зарцуулна.
Өнгөрсөн онд Баруун дөрвөн замаас 10 дугаар хороолол, зүүн талдаа Зүүн дөрвөн замаас Офицерын тойрог хүртэлх авто замыг засварласан билээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

