5G хурдыг өдөр тутмын хэрэглээндээ ашиглах цаг ирлээ

СУРТАЛЧИЛГАА
22 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Дижитал хэрэглээ улам нэмэгдэж буй өнөө үед интернэтийн хурд, тогтвортой байдал нь хэрэглэгчдийн хувьд хамгийн чухал хэрэгцээний нэг болоод байна. Видео үзэх, сошиал ашиглах, онлайн тоглоом тоглох, ажил болон хичээлээ хийх зэрэг бүхий л үйлдэл илүү хурдан, сааталгүй байх шаардлага нэмэгдсээр байна. Энэ хэрэгцээг хангах дараагийн шат бол 5G технологи юм.

5G сүлжээ нь 4G сүлжээтэй харьцуулахад контент таталт, стриминг, онлайн тоглоом зэрэг өдөр тутмын хэрэглээнд илүү шуурхай, сааталгүй хэрэглээг бий болгодгоороо онцлог юм.

Хэрэглэгчдийн дунд “5G ашиглавал дата хурдан дуусна” гэх ойлголт түгээмэл байдаг ч бодит байдал дээр 5G нь дата их зарцуулдаг бус, харин ижил хэмжээний хэрэглээг илүү богино хугацаанд гүйцэтгэдгээрээ давуу талтай.

Түүнчлэн 5G сүлжээ ашиглах үед хэрэглэгч гар утасныхаа тохиргоо цэсээр дата хэрэглээгээ бүрэн хянах боломжтой. Аль аппликейшн их дата зарцуулж байгааг шалгах, ашиглаагүй байгаа аппликейшнүүдийн дата зарцуулалтыг хязгаарлах, видео контентын чанарыг тохируулах зэрэг энгийн тохиргоонууд нь датагаа илүү ухаалгаар, үр ашигтай зарцуулахад тань тусална.

Та 5G-гээ идэвхжүүлээд жинхэнэ хурдны ялгааг өөрөө мэдрээрэй!

Хэрэглэгчдийн түгээмэл асуултууд:

1. 5G гэж юу вэ?

5G гэдэг нь үүрэн холбооны 5-р үеийн технологи бөгөөд өнөөгийн өргөн хэрэглэгдэж буй 4G сүлжээнээс илүү хурдан, хоцролт багатай, шинэ үеийн сүлжээний стандарт юм.

2. 5G хаана ашиглаж болох вэ?

Одоогоор Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд болон 21 аймгийн төвд ашиглах боломжтой. Цаашид хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагад тулгуурлан хамрах хүрээг үе шаттайгаар өргөжүүлэхээр төлөвлөж байна. Сүлжээний хамрах хүрээний дэлгэрэнгүй мэдээллийг support.mobicom.mn сайтаас авна уу.

3. 5G сүлжээг ашиглахын тулд заавал шинэ багц авах шаардлагатай юу?

Хэрэв та "Миний моби" багцын 25GB болон түүнээс дээш дагалдах дата багцтай бол, эсвэл 30 хоногийн нэмэлт дата багцууд худалдан авснаар 5G сүлжээнд хэрэглээ хийх боломжтой болох юм.

4. Миний утас 5G дэмждэг эсэхийг яаж мэдэх вэ?

Та гар утасныхаа тохиргоо цэсээс 5G сонголт байгаа эсэхийг шалган таны гар утас 5G дэмждэг эсэхийг мэдэх боломжтой.

Таны гар утас iOS үйлдлийн системтэй бол:

Settings > Cellular > Cellular Data Options > Voice & Data эсвэл

Settings > Mobile Data > Mobile Data Options > Voice & Data цэсээс 5G сонголтыг хийнэ.

Таны гар утас Android үйлдлийн системтэй бол:

Settings > Connections > Mobile Network > Network mode цэсээс 5G сонголтыг хийнэ.

5. 5G сүлжээнд дата хэрэглээгээ хэрхэн хянах вэ?

“Data usage" цэсээс ямар аппликейшн хэр хэмжээний дата зарцуулж байгааг шалгах, ашиглаагүй үедээ аппликейшнүүдийн дата зарцуулалтыг хязгаарлах, видео контентын чанарыг тохируулах боломжтой.

6. 5G ашиглахад интернэтийн хурд байнга өндөр байх уу?

Интернэтийн хурд нь байршил, сүлжээний ачаалал, төхөөрөмж зэргээс хамааран өөрчлөгдөж болно.

7. 5G хэнд хамгийн тохиромжтой вэ?

Видео контент тогтмол үздэг, стриминг хийдэг, онлайн тоглоом тоглодог зэрэг дата хэрэглээ өндөртэй хэрэглэгчдэд илүү тохиромжтой.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.