Монгол Улсад 136 орны 32,000 гаруй гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин сууж байна
Хоёрдугаар сард олгосон виз, оршин суух зөвшөөрлийн тоон мэдээллийг Гадаадын иргэн, харьяатын газраас хүргэлээ.
Тус газар өнгөрөгч хоёрдугаар сард гадаадын 5,856 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олгожээ. Үүнээс 24 улсын 2,224 иргэнд аяллын цахим виз олгосон байна.
Мөн эрх бүхий байгууллагуудын зөвшөөрлийг үндэслэн гадаадын
- 776 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож,
- 1,862 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгав.
Эдгээр тоон үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад визийн зөвшөөрөл 37.3 хувь, виз олголт 35.3 хувиар буурсан бол гадаадын иргэнд олгосон оршин суух зөвшөөрөл 12.1 хувь, оршин суух зөвшөөрлийн сунгалт 31.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Монгол Улсад энэ оны хоёрдугаар сарын байдлаар 136 улсын 32 мянга гаруй гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин сууж байна.
| Оршин суух хэлбэр | Тоо | Хувь (%) |
|---|---|---|
| Хөрөнгө оруулалт | 5649 | 17.24 % |
| Хөдөлмөр эрхлэх | 15294 | 46.66 % |
| Суралцах | 5237 | 15.98 % |
| Гэр бүлийн | 3079 | 9.39 % |
| Цагаачлах | 1756 | 5.36 % |
| Хувийн бусад | 1080 | 3.30 % |
| Шашны | 132 | 0.40 % |
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
