Улаанбаатар хотод хоёр өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ ₮1.85 саятай байна
2026 оны хоёрдугаар сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.76 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 6.25 сая төгрөгийн үнэтэй байна. Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 11.4 хувь (637.1 мянган төгрөг)-аар өсөж, Чингэлтэй дүүрэгт 1.4 хувь (60.5 мянган төгрөг)-аар буурав.
Өнгөрсөн сард хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 5.03 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 6.22 сая төгрөгийн үнэтэй байна. Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Хан-Уул дүүрэгт 14.4 хувь (690.7 мянган төгрөг)-аар өсөж, Чингэлтэй дүүрэгт 2.0 хувь (108.0 мянган төгрөг)-аар буурчээ.
Орон сууцны 1м.кв талбайн дундаж үнийг байршлаар нь харвал, Сүхбаатар дүүрэгт Сүхбаатарын талбай, 220 мянгат орчим 9.46 сая байгаа нь хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт 5 шар орчим 3.18 сая төгрөг байгаа нь хамгийн хямд байгаа юм.
Туршилт тооцоогоор 2026 оны хоёрдугаар сард 1 өрөө орон сууцны 1 сарын түрээсийн дундаж үнэ 1.28 сая, 2 өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 1.85 сая, 3 өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 3.01 сая төгрөг байна.
Орон сууцны 1 сарын түрээсийн дундаж үнийг байршлаар нь харвал, 1-3 өрөө байрны хувьд Сүхбаатар дүүрэгт Сүхбаатарын талбай, 220 мянгат орчим 1.40-4.61 сая байгаа нь хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт 5 шар орчим 1.0-1.5 сая төгрөг байгаа нь хамгийн
хямд байгаа аж.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
