"Counter Strike 2 буюу цахим спортын ДАШТ-ийг ирэх арванхоёрдугаар сард Монголд зохион байгуулна"

Э.Тэмүүлэн, iKon.mn
2 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газраас гаргасан шийдвэрийг өнөөдөр танилцуулсан. Энэ үеэр сэтгүүлчид Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын сайд Ч.Ундрамаас цаг үеийн зарим асуудлаар тодруулга авсан юм.

Тэрбээр "Энэ жил манай улсад тив, дэлхийн олон улсын найман тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Хамгийн түрүүнд сонирхогчдын боксын тивийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 19-нөөс "Аса" аренад болно.

Мөн цаашид шатрын тивийн аварга шалгаруулах тэмцээн, Counter Strike 2 буюу цахим спортын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ийг ирэх арванхоёрдугаар сард анх удаа Монголд хүлээж авна.

Үүнээс гадна Азийн волейболын цом, чөлөөт бөх, 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн цомын тэмцээн гэх зэрэг тэмцээн бий. Бид нийт 120 гаруй орны 1,000 гаруй тамирчин, 3,000 орчим албаны хүмүүс оролцоно гэж тооцоолж байна" гэв.

Сонирхуулахад боксын тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-наас дөрөвдүгээр сарын 11-нийг дуустал Улаанбаатар хотод болох хуваарьтай.