• 7 сарын 19, Бямба
Уншиж байна ...

ҮСХ: Нэг ажилтанд ногдох голч цалин 2.2 сая төгрөг байна

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос өнөөдөр 2025 оны эхний таван сарын байдлаарх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулсан. 

Энэ үеэр 2025 оны нэгдүгээр улирлын байдлаар нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалингаар тооцсон голч цалин 2.2 сая төгрөг байгааг мэдээлэв. Харин үндсэн цалингийн дундаж 2.4 сая төгрөг байна.

Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалингийн индекс 2025 оны нэгдүгээр улиралд 2020 онтой харьцуулахад 2.1 дахин, худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс 38.9 хувиар өсжээ.