• 7 сарын 19, Бямба
Уншиж байна ...

Ч.Ганбат: Гадаад оюутнуудын Монголд ирж суралцах хандлага нэмэгдсэн нь САЙН үзүүлэлт

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан 2025 болон Монгол Улсын 2025 оны өрсөлдөх чадварын үр дүнг танилцуулахаар "Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв"-өөс өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулав. 

Энэ үеэр "Монгол Улс 2025 онд дэлхийн 69 улсаас өрсөлдөх чадвараар 65-д эрэмбэлэгдсэн" гэдгийг мэдээлсэн юм. 

Хэдийгээр бид сүүл мушгисан үнэлгээ авсан ч сайжирсан хэд хэдэн үзүүлэлт ажиглагджээ. 

Энэ тухайд Судлаач Ч.Ганбат дараах мэдээллийг танилцуулсан юм. 



2025 онд Монгол Улсын ямар үзүүлэлтүүд сайжирсан, ямар үзүүлэлтүүд муудсан бэ гэдэг үр дүн гарсан. 

Сайжирсан үзүүлэлтүүдээс дурдвал: 

  • Ажиллах хүчний урт хугацааны өсөлт ажиглагдсан. 
  • Гадаад оюутнуудын Монголд ирж суралцах хандлага нэмэгдсэн.
  • Аялал жуулчлалын орлого өссөн.
  • Оюуны дайжилт буюу залуус гадагшаа явж ажиллах хандлага бага зэрэг буурчээ. 

Мөн залуусын ажилгүйдэл буурсан зэрэг нь эерэг үр дүн байлаа. 

Эсрэгээрээ дараах үр дүн муудсан байна. 

  • Урсгал тэнцэл буурсан. 
  • Улсын төсвийн ашиг алдагдал буурсан.
  • 100 мянган хүн амд ногдох патентын мэдүүлгийн тоо буурсан.
  • Гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулах хандлага буурсан.
  • Хөрөнгийн зах зээл муудсан.
  • Нийгмийн нэгдэл нягтрал гэсэн санал асуулгын үзүүлэлтүүд буурсан.

Мөн "Амьдралын чанар" гэсэн үзүүлэлтийг 2024 оныхтой харьцуулахад энэ жил буурсан үзүүлэлт харагдсаныг Судлаач Ч.Ганбат ярьсан юм.