• 7 сарын 19, Бямба
Уншиж байна ...

Ж.Чинбүрэн: Сайд болно гэдэг ямба биш ял. Гишүүн байх их амар. Ажил хийнэ гэдэг асар их дарамт, шахалт

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 6 сарын 17
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ерөнхий сайд Г.Занданшатар бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын бүрэлдэхүүнээ намын Удирдах зөвлөлдөө танилцуулаад буй. Ерөнхий сайдын бүрдүүлэх гэж байгаа кабинетад Эрүүл мэндийн сайдын албыг хаших гэж буй Ж.Чинбүрэнгээс сэтгүүлчид асуулт асууж, хариулт авлаа.

-Та Эрүүл мэндийн сайд болбол хамгийн эхэнд ямар ажил хийх вэ?

-Хамгийн хэцүү асуудал улаанбурхан өвчин болоод байна. Үүнд л анхаарах шаардлагатай.

-Та сайд болохоо хэзээ мэдсэн бэ?

-Би мэдээгүй. Та нар л мэдээд байгаа юм биш үү.

-МАН-ын Удирдах зөвлөлийн түвшинд таны нэр яригдсан. Та сайд болохоос татгалзах уу?

-Сайд болно гэдэг ямба биш ял. Асар их ажил болно. Гишүүн байх их амар. Ажил хийнэ гэдэг асар их дарамт, шахалт. Ийм асуудал яригдаагүй байхад та нар л надад ийм мэдээлэл өгөөд байна шүү дээ.

-Таныг дургүй байхад чинь сайд болгох гээд байна гэсэн үг үү. Танаас саналыг чинь асуугаагүй хэрэг үү?

-Эрхбиш асуух байлгүй дээ. Одоо л албан ёсоор ярих гэж байх шиг байна. Гэхдээ би мэдсэн мэдсэн.