АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургууль нь 1969 онд анх байгуулагдан өдгөө 56 жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж 12000 гаруй эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэн Монгол улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бүрдүүлж буй орон нутгийн ууган сургуулиудын нэг юм.
Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлөөр 3 удаа, сургалтын хөтөлбөрүүдээ 100 хувь амжилттай магадлан итгэмжлүүлж, 2017 оноос чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандарт, 2018 оноос суралцагчдад байгальд ээлтэй хандлага төлөвшүүлж, сургалтын ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор байгаль орчны менежментийн тогтолцооны ISO14001:2015 стандартуудыг тус тус хэрэгжүүлэн “Эрүүл ирээдүйг хамтдаа бүтээе” уриатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Монголын Улсын Засгийн Газрын 215 дугаар тогтоолоор орон нутагт суралцагч оюутнуудын сургалтын төлбөр 50% хөнгөлөгдөнө (Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.2-т заасан нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн).
Сувилахуй (бакалавр, дэд бакалавр), уламжлалт анагаах ухааны сувилахуй, хөдөлгөөн засал хөтөлбөрөөр элсэлтийн ерөнхий шалгалтад 501-ээс дээш оноотой бол 100 хувь (70-100 хувь), бусад хөтөлбөрүүдээр Боловсролын зээлийн сангийн 6 жилийн дотор хүүгүй эргэн төлөгдөх нөхцөлтэй Оюутны хөгжлийн зээлээр суралцах бүрэн боломжтой.
Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехникийн коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эргэлттэй мэргэжлээр 50-100 хувийн сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй суралцуулна.
2025-2026 оны хичээлийн жилд АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны сургууль нь дараах хөтөлбөрүүдээр элсэлт авч байна.
Анагаах ухааны суурь боловсрол
Эрүүл мэндийн суурь боловсрол
Бакалавр /4 жил/
Дэд бакалавр /3 жил/
Та бүхнийг АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах Ухааны сургуульд элсэн суралцахыг урьж байна.
Элсэлтийн цахим бүртгэл: mnums-darkhan.xcloud.mn
Facebook page: Дарханы Анагаах
Сургуулийн веб сайт: mnums-da.edu.mn/mn
Холбоо барих утас: 7037-8303, 70373505, 99950058, 99293779
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!