ФОТО: МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй нар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн боллоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны ээлжит чуулган өнөөдөр Шангри Ла зочид буудлын хурлын танхимд боллоо.

МҮОХ-ны Ерөнхийлөгчид Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны гишүүн Б.Баттүшиг ганцаараа нэр дэвшээд хуралд оролцсон нийт гишүүдийн 96.7 хувийн саналаар улиран сонгогдсон юм.

Тэгвэл дэд ерөнхийлөгчид зургаан хүн нэр дэвшсэн. Улмаар тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Ч.Наранбаатар улиран сонгогдсон бол дэд Ерөнхийлөгчөөр Монголын Ширээний Теннисийн Холбоо (МШТХ)-ны тэргүүн Ц.Гантулга ажиллах боллоо.

Гүйцэтгэх Зөвлөлд 19 хүн өрсөлдөхөөр хүсэлтээ илгээсэн ч зарим нь нэрээ татсан байна. Тодруулбал Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүн Ч.Номин, А.Ганбаатар нар санал хураалтаас өмнө өрсөлдөхгүй гэдгээ мэдэгджээ.

Ийнхүү Гүйцэтгэх Зөвлөлд 14 хүн өрсөлдөж, нийт санал өгсөн 139 хүнээс

  • Монголын Гимнастикийн Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ерөөлбат 118,
  • Монголын Чөлөөт Бөхийн Холбооны тэргүүн Я.Содбаатар 93,
  • Монголын Тэшүүрийн Холбооны Ерөнхийлөгч Д.Болормаа 92, 
  • Монголын Дугуйт Тэшүүрийн Холбооны Ерөнхийлөгч Л.Мягмаржав 87,
  • Монголын Триатлоны Холбооны Ерөнхийлөгч Ц.Сандуй 85,
  • Монголын Дугуйн Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн Д.Энхтөр 84,
  • Монголын Чөлөөт Бөхийн Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн П.Буяндэлгэр 70 санал авснаар сонгогдов.

Түүнчлэн Хяналтын Зөвлөлд долоон хүн нэрээ дэвшүүлснээс Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Отгондалай, Б.Болор, Н.Эрдэнэбаатар, З.Мөнхтогтох, Г.Мөнхцэцэг нар хамгийн олон санал авснаар томилогдлоо.

ФОТО

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг