Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдийг УИХ-д танилцууллаа.
Өмнөх Засгийн газарт ажиллаж байсан С.Бямбацогт, Т.Доржханд, Б.Батцэцэг, С.Амарсайхан, Н.Учрал, Б.Чойжилсүрэн, Ж.Энхбаяр, Б.Жавхлан, Б.Дэлгэрсайхан, П.Наранбаяр нарын 10 сайд үргэлжлүүлэн ажиллахаар болж байгаа бол шинээр Т.Аубакир, Э.Бат-Амгалан, Ж.Чинбүрэн, Ч.Ундрам, Б.Батбаатар, Э.Батшугар, Г.Дамдинням, Д.Батлут, Л.Мөнхбаатар нарын 9 сайдыг кабинетдаа оруулж байна.
Засгийн газрын гишүүдийг томилох эсэхээр санал хураалт явуулахгүй бөгөөд парламентын гишүүд сайд нараас асуулт асууж, хариулт авснаар УИХ-д танилцуулсанд тооцож байгааг спикер Д.Амарбаясгалан мэдэгдэв.
Ерөнхий сайд танхимын гишүүдээ УИХ-д танилцуулсны дараа сайд нар УИХ-д тангараг өргөснөөр томилогдсонд тооцно.
Засгийн газрын гишүүдийг УИХ-д танилцуулж байх үеийн агшныг харуулж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!