• 7 сарын 19, Бямба
Уншиж байна ...

Я.Содбаатар: Ерөнхий сайд асуудлаа мэдэх зарим сайдыг үлдээх болсноо мэдэгдсэн

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 6 сарын 17
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Ардын Намын Удирдах зөвлөл Төрийн ордонд хуралдлаа. Тус хурлаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцсэн байна. 

Хуралдааны талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр "Намын УЗ-ийн хурлаас өмнө нь хамтарч ажиллаж байгаад гэрээ зөрчсөн намаас бусад намуудтай хамтран Засгийн газраа байгуулж болох чиглэлийг Ерөнхий сайдад өглөө. Мөн Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэхдээ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулахгүй байна. Ингэхдээ төсвийн тодотголтой хамт Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийхээ болсон. Тиймээс Үндэсний хороог ахлах сайд нарыг томилохгүй байхаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, энэ орон тоо хасагдана гэсэн үг. 

Мөн УИХ-аас баталсан 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт өөрчлөлт оруулахгүй. Тийм учраас асуудлаа мэдэх зарим сайдыг үлдээх болсноо Ерөнхий сайд мэдэгдсэн. Өнөөдөр бидэнд хүн сольж, сандал ширээ зөөх шаардлага алга. Манай намаас томилогдсон сайд нарын 40 хувийг нь шинэчилж байгаа. 

Ерөнхий сайдын энэ байр суурийг МАН-ын УЗ дэмжсэн. Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр УИХ-д танилцуулаад явна" гэв.