Өнөөдөр нутгийн баруун, зүүн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ

М.Батчимэг, ikon.mn
33 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
ЦУОШГ

Өнөөдөр буюу 10-р сарын 22-ны өдөр Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговийн өмнөд, Архангайн зүүн хэсэг, Дундговь, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, түр зуур секундэд 24 метр хүрч ширүүсэхийг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.  

Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Архангай, Хөвсгөл, Булган, Төв аймгийн зарим, Сэлэнгийн ихэнх сумдын нутгаар 0.0-8.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах юм байна. 

  • Цас, нойтон цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдах тул жолооч нар тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, хоорондын зайг баримтлан, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоорой.
  • Малчид малаа ойр бэлчээрлүүлж, малын хариулга, хот хороо, хашаа саравчны бэхэлгээг сайтар шалгаж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг зөвлөж байна.
  • Иргэд  цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч, аюулгүй байдлаа хангахыг зөвлөв.