Голомт банк “Өвөр Монголын банк”-тай стратегийн хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Голомт банк Өвөр Монголын банктай хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр стратегийн хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол, Хятадын хоорондын эдийн засгийн харилцааг улам бэхжүүлэхийн зэрэгцээ харилцагчдад илүү өргөн боломж, санхүүгийн таатай нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм.
Санамж бичгийн хүрээнд талууд Монгол, Хятадын хоорондын хөрөнгө оруулалт, худалдааны хамтын ажиллагааг санхүүжилтээр дэмжихээс гадна ногоон худалдааны санхүүжилт, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт, ногоон дэд бүтцийн салбаруудад ч хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо. Түүнчлэн хил дамнасан төлбөр тооцооны үйлчилгээг өргөжүүлж, харилцагчдадаа илүү хүртээмжтэй, үр ашигтай санхүүгийн шийдлийг хүргэхээр ажиллана.
Мөн худалдааны санхүүжилтийн хүрээнд хоёр банк Монгол, Хятадын хооронд хэрэгжих хөрөнгө оруулалтын төслүүд болон Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн хэрэгцээг дэмжих юм. Энэхүү зээлийн шугам нь хоёр улсын хооронд худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн хэрэгцээ шаардлагыг дэмжих замаар худалдаа, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх, илүү таатай нөхцөл бүхий санхүүгийн үйлчилгээг хүргэх боломжийг бүрдүүлэх юм. Худалдааны санхүүжилтийн шугамын хүрээнд харилцагчдад дараах төрлийн юанийн санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгож байна:
- Хоёр улсын хоорондын импорт, экспортын худалдааны санхүүжилт
- Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд зориулсан эргэлтийн хөрөнгийн санхүүжилт
- Монгол, Хятадын хооронд хэрэгжих хөрөнгө оруулалтын төслүүдийн санхүүжилт
- Банк хоорондын зээлийн шугамд суурилсан юанийн зээл
Өвөр Монголын банк нь БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Засгийн газрын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан, бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн үйлчилгээг дэмжих чиглэлээр тэргүүлэгч банк юм. Тус хамтын ажиллагаа нь Голомт банкны олон улсын түншлэлийн сүлжээг өргөжүүлж, Монгол, Хятадын эдийн засгийн харилцааг бэхжүүлэхэд чухал түлхэц болно.
2026 оны эхний хагас жилийн байдлаар Голомт банкны худалдааны санхүүжилтийн нийт эргэлт 823.4 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд импортын аккредитив болон батлан даалтын зах зээлд үнийн дүнгээр 57.3 хувь, тоо хэмжээгээр 46.7 хувийг тус тус эзэлж, Монгол Улсын худалдааны санхүүжилтийн салбарт тэргүүлэгч байр сууриа хадгалсаар байна. Голомт банк ийнхүү олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцагчдадаа дэлхийн жишигт нийцсэн санхүүгийн үйлчилгээг хүргэхийн зэрэгцээ Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна.
Худалдааны санхүүжилтийн үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Дэлхийн жишиг Монголын банк
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

