Улсын хилээр онц их хэмжээний алт хууль бусаар гаргах гэж байсныг гаалийн байгууллага илрүүллээ
Энэ оны аравдугаар сарын 17-ны өдөр Замын-Үүд автозамын шалган нэвтрүүлэх боомтоор БНХАУ руу зорчиж явсан Монгол Улсын иргэд болох “Г”, “Б” нар тээврийн хэрэгслийн эд ангид 8.260 кг алт нууж, улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг Тагнуул, гаалийн байгууллага хамтран илрүүлж, таслан зогсоолоо.
Уг хэрэгтэй холбогдуулан гаалийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, тагнуулын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Иргэн Та улсын хилээр зорчихдоо аливаа хууль бус үйлдэлд оролцохгүй байж гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэхийг Гаалийн Ерөнхий Газраас сэрэмжлүүлж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

