УИХ: Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэж байна
14:15 2026/10/22
Иргэн Д.Ганбаяр Хүний эрхийн үндэсний комиссын харьяа Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүн улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзэнэ заасан нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн гомдол гаргасан. Үндсэн хуулийн цэц уг асуудлыг авч хэлэлцээд Үндсэн хууль зөрчөөгүй хэмээн үзсэн.
Улмаар Үндсэн хуулийн цэцийн 06 дугаар дүгнэлттэй УИХ танилцаж дууслаа. Үргэлжлүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Хууль зүйн байнгын хорооноос сонсгол зохион байгуулж, Б.Амартүвшин, Б.Даваажавыг нарыг томилох санал оруулж ирсэн.
Нэр дэвшигч Б.Амартүвшин МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч. “Шинэ эргэлт партнерс” ХХК-д 2023 оноос зөвлөхөөр ажиллаж байгаа.
Нэр дэвшигч Б.Даваажав Улаанбаатар хотод төрсөн, 2008 онд Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр, 2008-2010 онд тус сургуулийг магистраар төгссөн. 2008-2009 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт төлөөлөгчөөр, 2009-2018 онд Цагдаагийн академи, Хууль сахиулахын их сургууль, Дотоод хэргийн их сургуульд багшаар ажилласан, 2012 оноос хуульчийн, 2013 оноос өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байгаа аж.
14:10 2026/10/22
УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан төрийн ордонд эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
- Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлт /Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/
- Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах тухай
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудал
- Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төсөл
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
- Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд
- Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
- “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/
- ““Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 2023 оны 117 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
ШУУД ҮЗЭХ:
14:15 2026/10/22
Иргэн Д.Ганбаяр Хүний эрхийн үндэсний комиссын харьяа Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүн улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзэнэ заасан нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн гомдол гаргасан. Үндсэн хуулийн цэц уг асуудлыг авч хэлэлцээд Үндсэн хууль зөрчөөгүй хэмээн үзсэн.
Улмаар Үндсэн хуулийн цэцийн 06 дугаар дүгнэлттэй УИХ танилцаж дууслаа. Үргэлжлүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Хууль зүйн байнгын хорооноос сонсгол зохион байгуулж, Б.Амартүвшин, Б.Даваажавыг нарыг томилох санал оруулж ирсэн.
Нэр дэвшигч Б.Амартүвшин МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч. “Шинэ эргэлт партнерс” ХХК-д 2023 оноос зөвлөхөөр ажиллаж байгаа.
Нэр дэвшигч Б.Даваажав Улаанбаатар хотод төрсөн, 2008 онд Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр, 2008-2010 онд тус сургуулийг магистраар төгссөн. 2008-2009 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт төлөөлөгчөөр, 2009-2018 онд Цагдаагийн академи, Хууль сахиулахын их сургууль, Дотоод хэргийн их сургуульд багшаар ажилласан, 2012 оноос хуульчийн, 2013 оноос өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

