"Улсын хэмжээнд АИ-92 бензиний 10 хоног, АИ-95 бензиний 13 хоног, дизель түлшний 28 хоногийн хэрэглээний үлдэгдэл байгаа"

П.Сайнжаргал, IKON.MN
10 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шатахууны нөөц ба хангамжийн талаар АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр "Монгол Улсын шатахуун импорт хангамжийн ажил тасралтгүй үргэлжилж байна. Аравдугаар сар гарсаар эхний 21 хоногт 42,334 тонн АИ-92 автобензин импортолсон. Өчигдөр 1,620 тонн АИ-92 автобензин импортоор орж ирсэн байна. 

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын хэмжээнд 57 вагон буюу 3,420 тонн АИ-92 автобензин байгаагаас 55 вагон 3,300 тонн АИ-92 автобензинийг агуулахуудад буулгаж байгаа. 

Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар

  • АИ-92 автобензин 21,474 тонн буюу 10 хоног,
  • АИ-95 бензин 1,567 тонн буюу 13 хоног,
  • Дизель түлшний 112,800 тонн буюу 28 хоног,
  • Онгоцны түлшний 7,400 тонн буюу 36 хоногийн ердийн хэрэглээний үлдэгдэлтэй байна.

Өчигдөр Улаанбаатар хотын 118 ШТС руу 800 тонн АИ-92 автобензин, орон нутгийн 63 ШТС руу 680 тонн АИ-92 автобензин ачилтад гаргасан байна" гэдгийг хэллээ.