Хэнтий, Дундговь, Дорноговийн нутгаар шороон шуургатай, зүүн, төвийн аймгууд болон нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхитай байна

М.Батчимэг, ikon.mn
3 минутын өмнө
IKON.MN

2026 оны 10 дугаар сарын 22-ны 13:00 цагийн байдлаар Дундговь аймгийн өмнөд хэсгээр буюу Өлзийт суманд салхи баруун өмнөөс секундэд 20-22 метр хүрч, зарим үед 25-27 метр хүрч, хүчтэй шороон шуурга шуурсан байна. 

Иймд үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаа тул болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа. 

Өнөөдрийн 17:00 цагийн байдлаар Хэнтий, Дундговь, Дорноговийн нутгаар шороон шуургатай байна. Харин зүүн, төвийн аймгууд болон нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхитай байна. 

зураг
 
ЦУОШГ

Himawari-9 хиймэл дагуулын мэдээгээр тодорхойлсон шороон шуурганы зураг / Ягаан, тод ягаан өнгө - Дундговь, Дорноговь, Хэнтийн өмнө / 2026.10.22 16:30 Цаг

зураг
 
ЦУОШГ