2025 оны 6 сарын 17-нд НҮБ-ын Хүн Амын Сан болон Анунгоо ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд “School Education Program” өсвөр насны охидод нөхөн үржихүйн боловсролыг түгээх төслийн 3 жилийн хамтын ажиллагааны гэрээг үзэглэж, өсвөр насны охидын боловсрол, эрүүл мэнд, нэр төрийн төлөө хийх бодит алхмаа хамтдаа эхлүүлж байна.
Энэхүү гэрээ нь олон олон охидын эрхийг хамгаалах, тэдэнд тэгш боломж олгох, чадавхжуулах хүсэл, итгэл, хариуцлага бүхий хамтын зорилгын илэрхийлэл юм.
Анунгоо ХХК нь 1999 оноос хойш дэлхийн үндэстэн дамнасан корпорац Procter & Gamble-ийн албан ёсны дистрибьютороор 26 дахь жилдээ ажиллаж байгаа ба тэдний ОУ-д хэрэгжүүлдэг томоохон төслүүдийг мөн Монгол улсдаа хэрэгжүүлж ирсний нэг нь SEP /School Education Program/ билээ.
Анунгоо ХХК нь энэхүү төслөө тасралтгүй 10-аад жил хэрэгжүүлсэн бөгөөд хэсэг хугацаанд завсарлаад байсан бол, төслөө дахин эхлүүлж 2024 онд Улаанбаатар хотын 140 гаруй сургуулийн 200 эрүүл мэндийн багшийг мэргэжлийн сургалтад хамруулж, 32,000 гаруй сурагч охидод анхны бэлгийн боловсрол, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдлэг олгох хөтөлбөрийг амжилттай зохион байгуулсан билээ. Энэхүү санаачилга олон охидод өөртөө итгэх итгэл, урам зориг, тэр бүр хөндөөд байдаггүй нууц сэдвийн хаалгыг нээхэд нэлээдгүй хувь нэмэр болсон юм.
Ийнхүү Анунгоо ХХК-ийн нийгмийн хариуцлага, охидын ирээдүйн сайн сайхны төлөөх санаачилга нь цар хүрээгээ тэлж НҮБ-ын Хүн Амын Сантай хамтран зөвхөн Улаанбаатар хотод төдийгүй алслагдсан аймаг сумдын охидод ч энэхүү тэгш боломж олгох завшаан бүрдэж байна.
Ирэх гурван жилийн хугацаанд төслийн хүрээнд:
Энэхүү хамтын ажиллагаа нь зөвхөн охидын боловсролд хөрөнгө оруулалт хийхээс гадна нийгмийн хандлагыг өөрчлөх, охидын дуу хоолойг сонсдог, тэдний эрхийг хүндэтгэдэг соёлыг төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!