• 7 сарын 19, Бямба
Уншиж байна ...

Эмэгтэй хөлбөмбөгчид Азийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөнө

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 6 сарын 17
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2026 онд Австралид болох эмэгтэй хөлбөмбөгийн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ)-ий урьдчилсан шатанд Монголын эмэгтэй шигшээ баг өрсөлдөх юм.

Урьдчилсан шатны тоглолтууд энэ сарын 23-нд эхэлж, долдугаар сарын 5-нд өндөрлөх хуваарьтай.

Энэ удаагийн тэмцээнд шар тивийн 34 баг найман хэсэгт хуваагдах бөгөөд хэсгээ тэргүүлсэн багууд ногоон тивийг зорих эрхээ авах юм. Одоогоор зохион байгуулагч орон Австрали, 2022 онд болсон тивийн аваргаас эхний гурван байрт орсон багууд болох БНХАУ, БНСУ, Японы баг эрхээ аваад буй.

Тэгвэл дэлхийд чансаагаар 126 бичигдэж буй Монголын эмэгтэй шигшээ баг "B" хэсэгт өрсөлдөнө. Энэ хэсгийн тоглолт Тайландад болох бөгөөд Энэтхэг, Монгол, Зүүн Тимор, Иракийн бүсгүйчүүд өрсөлдөх аж.

Манай бүсгүйчүүд эхний тоглолтоо энэ сарын 23-нд 16:00 цагаас Энэтхэгийн багтай хийх бол гурав хоногийн дараа Ирактай 16:00 цагаас, талбайн эзэн орны багтай ирэх сарын 2-нд 19:30 цагаас, хэсгийн сүүлийн тоглолтоо Зүүн Тиморын эсрэг долдугаар сарын 5-ны 16:00 цагаас тус тус хийх юм.