ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн иргэдийн баярын үеэр “Метро молл"-оос Тусгаар тогтнолын талбай хүртэл хаагдах замууд

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Чингэлтэй дүүргийн иргэдийн баяр өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд эхлэх юм байна. 10:00-23:00 цаг хүртэл үргэлжлэх уг арга хэмжээний үеэр зарим замын хөдөлгөөнийг хаана гэж тус дүүргийн ЗДТГ-аас мэдээлжээ.

Тодруулбал “Метро молл” худалдааны төвөөс Анкарагийн гудамж (СУИС-ийн уулзвараас Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвар хүртэл), Самбуугийн гудамж(Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвараас Тэнгис кино театрын баруун гарц хүртэл), Тусгаар тогтнолын талбай чиглэлийн замын хөдөлгөөнийг өнөөдөр буюу тавдугаар сарын 17-ны 21:00 цаг хүртэл түр хязгаарлах юм байна. Иймд иргэд, жолооч нарыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөжээ. 

Тусгаар тогтнолын талбайд хүүхдүүдийн дунд өртөөт болон танин мэдэхүйн тоглоом, зураг зурах, явуулын номын сан ажиллуулах, хүүхэд, гэр бүлд чиглэсэн сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, урлагийн тоглолт зохион байгуулах хөтөлбөртэй байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
21
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг