• 6 сарын 16, Даваа
Уншиж байна ...

"The MongolZ" баг "PGL Astana 2025" тэмцээнд 5-8 дугаар байр эзэлж, 62,500 ам.долларын шагнал хүртлээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын өндөр чансаатай "PGL Astana 2025" тэмцээний хасагдах шатны шөвгийн найман багийн тоглолт өнөөдөр эхэллээ. 

Казахстан улсад зохиогдож буй тус тэмцээний шөвгийн наймд манай улсын "The MongolZ" баг Туркийн "Aurora Gaming" багтай "Во3" (гурван "map"-аар ялагчийг тодруулах) журмаар тоглож, 0:2-оор хожигдлоо.

Манай баг өөрсдийнхөө сонгосон "Mirage map" дээр довтлох талаасаа эхлүүлж дөрвөн үеийн дутуутай байраа сольсон. Улмаар хамгаалах талаасаа нэг үе авснаар 5:13-аар хожигдсон. 

Тэгвэл эсрэг багийн сонгосон "Anubis map" дээр нэмэлт үе гаргасан боловч 14:16-аар ялагдал хүлээж байна. Ийнхүү "The MongolZ" баг "PGL Astana 2025" тэмцээнд 5-8 дугаар байрт шалгарч, 62,500 ам.долларын шагналын санг хүртэж байна. Тус мөнгөн дүнгийн 50 хувийг тоглогчдод, үлдсэн 50 хувийг багийн арын албанд хуваан өгнө.

Гэхдээ тэд ирэх долоо хоногийн Даваа гарагт АНУ-ын Даллас хотноо эхлэх "Intel Extreme Masters Dallas 2025" тэмцээнд үргэлжлүүлэн оролцох хуваарьтай байгаа. Тус тэмцээнд нийт 16 баг хоёр хэсэгт хуваагдаж өрсөлдөх юм.