Улсын хэмжээнд хамгийн олон ерөнхий боловсролын сурагчдыг хамруулж чадсан “Номын чимээ” уралдааныг Монгол хүний оюунд хөрөнгө оруулъя! уриатай Зангиа Аудио, Боловсролын яамтай хамтран амжилттай зохион байгууллаа. Уралдаанд оролцогчид хүүхэд, залуучуудын мэдлэг чадвар, сэтгэхүйг хөгжүүлэх, танин мэдэхүйн болон уран зохиолын номыг сонсож өөрсдийн оюундаа хөрөнгө оруулалт хийсэн ба нийслэл болон орон нутгаас нийт 1,300 ангийн 30,000 гаруй сурагч оролцсон ба ялагч 21 ангийн хувьд анги бүрийн дундаж цаг 100-365 сонсож тэмцээнийг тэргүүлсэн байна.
Мөн уралдааны хугацаанд Зангиа аудио аппликейшин нь хамгийн олон удаа татсан аппликешинаар нэрлэгдсэн бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын заавал сонсох номуудыг хамгийн өргөн хүрээнд хүүхэд залууст хүргэж чадсан нэн чухал ач холбогдолтой уралдаан боллоо гэж зохион байгуулагчид үзэж байна.
Хүүхэд залуусын дунд утга зохиолын яруу сайхан хэллэг үгүйлэгдэж, цахим орчинд хүүхдэд хориотой болон хортой агуулга бүхий нийтлэл контентоос хүүхэд залуусыг хамгаалах асуудал тулгамдаж буй энэ үед ЗАНГИА АУДИО “Номын чимээ” уралдааны хүрээнд блокчейн технологиор дамжуулан хүүхэд бүрд тэгш боломж олгож улсын хэмжээнд 30,000 гаруй сурагчдыг номын гайхамшигт ертөнцөөр аялууллаа.
“Номын чимээ” уралдааны шагналын сан нь ЯЛАГЧ 21 ангид NOTEBOOК гардуулахаас гадна нийт 50 САЯ төгрөгийн үнэ бүхий аудио ном сонсох эрхийн бичиг юм.
Шагнал гардуулах арга хэмжээ энэ сарын 26-ны өдөр AURUG Place-д зохион байгуулагдаж 21 ялагч NOTEBOOК болон нийт 50 САЯ төгрөгийн үнэ бүхий аудио ном сонсох эрхийн бичгээ гардан авна. “Номын чимээ” уралдааныг цаашид уламжлал болгон зохион байгуулах болно.
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
|