Уншиж байна ...

"GUYS"-ын Мийгаа тавдугаар сарын 31-нд болох тоглолтдоо оролцоно гэв үү?

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 5 сарын 17
IKON.MN
зураг
 

“Guys” хамтлаг тавдугаар сарын 31-ний өдөр “SocialPay Park”-д 28 жилийн ойн баярын “Сургууль минь Баяртай” тоглолтоо хийхээр товлоод буй. Тус хамтлагийн салшгүй нэгэн эрхэм болох М.Мягмар буюу Мийгаа тус тоглолтод оролцох эсэх фенүүдийнх нь хувьд маш том хүлээлт үүсгээд байна. 

зураг
 

Учир нь Мийгаа гэр бүлийн хамт Канад улсад ажиллаж амьдарч байгаа. Түүний төрсөн өдөр өчигдөр тохиож хамтлагийнхан нь баярын мэнд хүргэж "Алаг үрс амьдралын ханьтайгаа алтан нарны ивээлд энх тунх жаргаж яваарай найз минь... Жич: Шивнээ байнаа... Аль болох л хурдан ирээ хө" гэжээ.  

“Guys” хамтлагийн “Сургууль минь Баяртай” тоглолт 28 жилийн хугацаан дахь анхны албан ёсны задгай талбайн тоглолт гэдгээрээ онцлогтой. Тэгвэл дээрх шивнээгээс харахад "Guys" хамтлагийн баргил хоолой Мийгаа тавдугаар сарын 31-нд “SocialPay Park”-д болох тоглолтдоо ирж, үзэгч фенүүддээ гэнэтийн бэлэг барьж магадгүй гэсэн хүлээлт үүсгэж эхэлжээ. 

зураг