Уншиж байна ...

ФОТО: Ерөнхий сайдыг огцрохыг шаардсан жагсаал төв талбайд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэл хотын төв талбайд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотолж, огцрохыг шаардсан "Огцрох амархан" уриатай иргэдийн жагсаал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Түүний хүүгийн тансаглал олон нийтийн сүлжээнд дэлгэгдэж, иргэд огцрохыг шаардаж жагсаж байгаа юм.

Харин нэр бүхий иргэн uih.mn/petition цахим хуудаст Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийг инфляц, үнийн өсөлтийн эсрэг үр дүнтэй тэмцэж чадаагүй, ажилгүйдэл, ядуурал буураагүй, өндөр төсөв баталсан ч төсвийн зарцуулалт ил тод бус, хамтарсан засгийн газар байгуулснаар сөрөг хүчний үүрэг алдагдсан зэрэг найман үндэслэлээр огцруулах өргөдлийг санаачилж, гарын үсэг цуглуулж эхлээд буй.

Энэхүү өргөдөлд өнөөдрийн байдлаар 43,086 иргэн нэгджээ. Өргөдөлд 100,000 хүн гарын үсэг зурвал УИХ-аар уг асуудлыг авч хэлэлцэх болзлыг хангах хуультай байна.

ФОТО: "Огцрох амархан" уриатай жагсаалын дөрөв дэх өдөр /2025.05.17/

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг