Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн гадаад улсаас ирж АТГ-т тайлбар өгөхөөр болжээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 5 сарын 15
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүтэй холбоотой асуудалд Авлигатай Тэмцэх Газраас дараах мэдээллийг гаргажээ. 

"Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний хүү О.Тэмүүлэн болон иргэн Ч.Өгөөдэйбаатар, Н.Ариунаа нарын талаарх цахим орчинд үүссэн мэдээллийг шалгуулахаар хандсан нэр бүхий иргэдийн гомдлыг Авлигатай тэмцэх газар хүлээн авч, хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын ажиллагааг эхлүүлэн шалгаж байна.

Иргэдийн гомдолд нэр дурдагдсан О.Тэмүүлэн нь гадаад улсад амьдарч байгаа тул түүнийг хуульд заасан хугацаанд ирж тайлбараа өгөхийг Авлигатай тэмцэх газраас мэдэгдсэн болно. Энэ дагуу тэрээр ирэх долоо хоногт Монгол Улсад ирж тайлбар мэдүүлэг өгөхөөр болсноо мэдэгдэв" гэсэн байна.