Японы автомашин үйлдвэрлэгч Ниссан компани гадаадын үйлдвэрүүдээ Хятадын компанид ашиглуулахаар болсныг зарлав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Японы автомашин үйлдвэрлэгч Ниссан компани дэлхийн олон оронд байдаг үйлдвэрүүдээ өөрийн түнш, Хятадын төрийн өмчит Dongfeng компанид ашиглуулах буюу хуваалцаж эхлэхээр болсныг өчигдөр зарлажээ.

Ингэснээр Dongfeng “Ниссаны дэлхий дахины үйлдвэрлэлийн эко системд нэвтрэх юм” гэж тус компанийн төлөөлөгч тайлбарласан байна.

Санхүүгийн нөхцөл байдал нь хүндэрсэн Ниссан энэ долоо хоногт 11,000 ажлын байр цомхотгож, долоон үйлдвэрээ хаах төлөвлөгөөг зарласан юм. Гэхдээ цомхотгол болон хаалт хаана хэрэгжих талаар мэдэгдээгүй байгаа.

Ниссаны үйлдвэрүүдээ хувааж ашиглах шийдвэр нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын худалдааны дайн дэлхий дахинд хямрал үүсгэсэн цаг үетэй давхцаж байна.

Үүний улмаас Европын Холбоо, Их Британи өмнө нь Хятадтай хийх худалдаандаа тавьдаг байсан өндөр босгыг сулруулж магадгүй болоод байгаа.

Ниссан компани үүнээс өмнө өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 9,000 ажлын байр цомхотгож байсан юм.

Энэ нь тус компанийн борлуулалт АНУ, Хятад зэрэг гол зах зээлүүдэд буурсантай холбоотой байв.

Сүүлийн цомхотголтой нийлээд Ниссаны ажиллах хүч 15 хувиар хоргодож, үйлдвэрлэлийн хэмжээ нь тавны нэгээр агшихаар байна.

Ниссан сүүлийн 20 гаруй жил Dongfen-тэй түншилж байгаа ба одоо Ухань хотод хамтарсан үйлдвэрлэл явуулдаг юм.

Тус компани дэлхий даяар 133,500 орчим ажилчинтай.

Саяхан Ниссан нь өөрийн том өрсөлдөгч Хондатай нэгдэх яриа хэлэлцээ явуулсан нь үр дүнд хүрэлгүй цуцлагдсан юм. Энэ оны хоёрдугаар сард дээрх яриа хэлэлцээ цуцлагдсаны дараа Ниссаны гүйцэтгэх захирал Макото Учида солигдож, оронд нь Айван Эспиноза томилогдож байлаа.

Эспиноза өмнө нь Ниссаны төлөвлөлт хариуцсан дэд захирал, мото спортын салбарын захирлаар ажиллаж байжээ.

Өнгөрсөн онд Ниссаны алдагдлын хэмжээ 670 тэрбум иенд ($4.6 тэрбум) хүрсэн нь энэ долоо хоногт ил болсон.

Трампын худалдааны дайн энэ оны алдагдлыг улам нэмэгдүүлэх төлөвтэй байна.

  

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг