Х.Нямбаатар: 20-той охин ээжийнхээ цүнхийг бариа биз. Миний охины юу өмсөхийг чи заахгүй

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 5 сарын 16
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар ажлын хэсгийн хувиар чуулганы хуралдаанд оролцож гишүүдийн асуултад хариулт өгөв.

Түүнээс сүүлийн үед олны анхаарал татаад буй асуудлын талаар сэтгүүлчид хариулт авлаа. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүгийн найз бүсгүй гэх эмэгтэйн олон нийтийн сүлжээнд нийтэлсэн зураг шүүмжлэл дагуулаад байгаа. Тэгвэл хотын дарга Х.Нямбаатарын охины зургийг ч олон нийт "Тансаг хэрэглээтэй" хэмээн шүүмжилсэн. 

Энэ талаар Х.Нямбаатар "Ээж нь бизнес хийдэг. Миний хөрөнгө орлогын мэдүүлэг дээр компани, төлсөн татварын мэдээлэл байгаа. Үүнийг нээлттэй мэдээллийн сангаас харж болно. 20 настай охин ээжийнхээ цүнхийг бариад инстаграмд зураг оруулах болохгүй зүйл үү" гэдэг хариулт өгсөн. 

"Бүх хувцас хэрэглэл нь ээжийнх нь гэж үү" гэсэн сэтгүүлчийн асуултад хотын дарга Х.Нямбаатар "Миний охины юу өмсөхийг чи заахгүй. Тийм биз дээ" гэв. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
218
Зураг
БУРУУ
62
Зураг
ЗӨВ, ГОЁ
31
Зураг
ТЭНЭГЛЭЛ
19
Зураг
ХАХА
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ГАЙХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа