Сургалт, аюулгүй байдал бүрэн хосолсон дотуур байртай сургууль “Цонжин кибер боардинг сургууль”

СУРТАЛЧИЛГАА
3 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Хүүхдээ дэргэдээсээ хол, дотуур байртай сургуульд сургана гэдэг эцэг эх бүрийн хувьд амар шийдвэр биш. Гэхдээ боардинг сургуулийн хамгийн том давуу тал нь хүүхэд зөвхөн хичээл үзээд өнгөрөх биш, өдөр тутмын амьдралынхаа дунд бие дааж, төлөвшиж, өөрийн хариуцлагаа ухамсарлаж, ирээдүйдээ системтэйгээр бэлтгэгддэгт оршдог.

Цонжин Кибер Боардинг сургуульд сурагчид утасны хамаарал багатай, анхаарал сарних зүйлсгүй орчинд өглөөнөөс орой хүртэл төлөвлөгдсөн хөтөлбөрийн дагуу хичээллэж, давтлага, хөгжүүлэх үйл ажиллагаа, дугуйлан секц, бие даалт, амралт, хоолны цаг зэргийг тогтмол хэмнэлтэйгээр хэрэгжүүлдэг. Ингэснээр суралцах цаг, төвлөрөл, өдөр тутмын дадал, хариуцлага зэрэг нь зэрэгцэн хөгжих боломж бүрддэг байна.

Хот, орон нутаг болон олон улсаас суралцах боломжтой боардинг орчин

Энэхүү сургуульд зөвхөн Улаанбаатар хотоос бус, орон нутаг болон олон улсаас хүртэл сурагчид ирж суралцах боломжтой. Хотын сурагчдын хувьд ажлын 5 өдөр сургуульдаа байрлан суралцаж, амралтын өдрүүдээр сургуулийн автобусаар хот руу буцан, ням гарагт дахин сургуульдаа ирдэг зохион байгуулалттай.

Боардинг орчин нь хүүхдийг гэрээс нь холдуулах тухай биш, харин хүүхэд өөрийн гэсэн өдөр тутмын хэмнэлтэй болж, багш, асрагч багш, дотуур байрны багш, эмч, сэтгэлзүйчийн хяналт дэмжлэг дор аюулгүй, зөв орчинд бие дааж сурах боломжийг бүрдүүлдэг.

Ялангуяа бага ангийн сурагчдын хувьд Монголын анхны Филиппин асрагч багштай орчин бүрдүүлж байгаа нь хүүхдийн өдөр тутмын асаргаа, харилцаа, англи хэлний орчныг илүү байгалийн, тогтмол хэлбэрээр дэмжих давуу талтай юм.

Бага ангийн дотуур байртай эндээс танилцах боломжтой: vr.justeasy.cn/view/10r77s5sp54z7047

Нэг төлбөрт багтсан цогц үйлчилгээ

Цонжин Кибер Боардинг сургуулийн хамгийн том давуу тал нь олон төрлийн сургалт, хөтөлбөр, үйлчилгээ, орчин, амьдрах нөхцөлийг нэг төлбөрт багтаасан цогц систем юм.

Нэгдсэн төлбөрт англи хэл, хятад хэл, программчлал, график дизайн, математик гэсэн 5 гүнзгийрүүлсэн хичээл, 30 гаруй төрлийн секц дугуйлан, VR танхим, Tablet Room, Mac Lab, аюулгүй суралцах орчин, дотуур байр, хоол, олон улсын шалгалтын бэлтгэл, гадаадын их дээд сургуульд бэлтгэх хөтөлбөр, усанд сэлэлтийн мэргэжлийн багш, эмч, сэтгэлзүйч, гадаад харилцааны багийн дэмжлэг хүртэл багтсан байдаг.

Мөн ирэх хичээлийн жилээс хэрэгжих олон улсын Кэмбриджийн хөтөлбөрийн зардал хүртэл тусдаа нэмэлт төлбөргүйгээр багтаж байгаа нь эцэг эхчүүдэд давхар зардал гаргахгүй байх чухал давуу талыг бий болгож байна.

зураг
 

2026–2027 оны хичээлийн жилээс бага ангитай болж өргөжнө

Цонжин Кибер Боардинг сургууль 2026–2027 оны хичээлийн жилээс бага ангитай болж өргөжин, 1–12 ангийн бүрэн бүтэцтэйгээр элсэлт авч байна.

Шинэ барилга, шинэ орчин, илүү том кампус, илүү өргөн роботикс болон технологийн орчинтой болохоор ажиллаж байгаа бөгөөд энэ нь хүүхдийн суралцах боломж, хөгжих орчин, үйлчилгээний чанарыг улам нэмэгдүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүүхдийн суралцах орчин сайжирч, боломж нь тэлж, үйлчилгээ нь нэмэгдэж байгаа мөртлөө эцэг эхчүүдэд илүү цогц, ойлгомжтой нөхцөлийг санал болгож байна.

VR, Tablet Room, Mac Lab бүхий бүрэн технологийн орчин

Цонжин Кибер Боардинг сургуулийн орчин нь технологийн шийдлээр тоноглогдсон. Сурагчид Windows болон Mac Lab, VR тоноглолтой байгаль шинжлэх ухааны танхим, хими, физикийн лаборатори, Tablet Room зэрэг орчинд хичээллэдэг.

Өөрөөр хэлбэл, хүүхдүүд онолын мэдлэгээ зөвхөн цээжлэх биш, туршиж, хийж, бүтээж, хэрэглэж сурах боломжтой. Үүнээс гадна сурагчид спорт, урлаг, хэл, технологи, хувь хүний хөгжил зэрэг олон чиглэлийн 30 гаруй төрлийн секц, дугуйланд хамрагдаж, өөрийн авьяас, сонирхлыг нээх боломжтой.

Төгсөгчдийн авсан тэтгэлэг 30 тэрбум төгрөгт хүрчээ

Цонжин Кибер Боардинг сургуулийн систем зөвхөн орчин, хөтөлбөрөөрөө бус, бодит үр дүнгээрээ мөн ялгарч байна.

Сүүлийн 3 жилийн хугацаанд тус сургууль нийт 3 удаагийн 12-р ангийн төгсөгчдийг бэлтгэн гаргасан бөгөөд төгсөгч бүр олон улсын түвшний шалгуур хангасан үзүүлэлттэй төгсөж байна. Төгсөгчид бүгд IELTS, Duolingo шалгалтын оноотой бөгөөд IELTS-ийн дундаж оноо 7.5 хүрсэн нь гадаадын их сургуулийн тэтгэлэгт тэнцэх суурь шаардлага болох 6.5-аас давсан үзүүлэлт юм. Мөн SAT-ийн дундаж оноо 1200 байгаа нь Монгол Улсын ЭЕШ-тэй дүйцүүлбэл 750+ онооны түвшинд тооцогддог.

Хэлний хувьд сурагчид англи хэлээс гадна хятад хэлний HSK 1–6 түвшний сертификаттай төгсдөг. Үүний зэрэгцээ программчлалын чиглэлээр Meta, Harvard зэрэг олон улсын сертификат эзэмшиж, өөрсдийн бүтээсэн дизайн, төслүүд бүхий portfolio-той төгсөж байгаа нь тэднийг зөвхөн онолын мэдлэгтэй биш, бодит ур чадвартай болгож байна.

Тэтгэлэг авах бэлтгэлийг ахлах ангиас системтэйгээр эхлүүлдэг бөгөөд сурагч бүрд сонгосон мэргэжил, зорилтот улсдаа тохируулан 9 хүртэлх их сургуулийн жагсаалт гаргаж, тухайн сурагчид хамгийн өндөр магадлалтай стратегийн сонголтыг хийдэг байна. Материал бүрдүүлэлт, шалгалтын оноо авах, эссэ бичих, өргөдөл илгээх, ярилцлагад бэлтгэх зэрэг бүх үе шатанд гадаад харилцааны мэргэжлийн баг хамтран ажилладаг бөгөөд энэхүү үйлчилгээ нь сургалтын төлбөрт багтсан байдаг.

Боардинг сургуульд 7, 8 сард биш — яг одоо бүртгүүлэх шаардлагатай

Боардинг сургуулийн элсэлт нь энгийн өдрийн сургуулиас ялгаатай. 7, 8 сард шууд бүртгүүлээд хичээлдээ орох бүтэцтэй биш. Учир нь хүүхэд болон эцэг эхийн аль алинд нь сэтгэлзүйн бэлтгэл, түвшин тогтоох шалгалт, хоцрогдол тодорхойлох, сургалтын оношилгоо, орчиндоо дасан зохицох бэлтгэл зэрэг урьдчилсан шат дараалсан процессууд явагддаг.

Иймээс яг одоо бүртгүүлж, бэлтгэлээ эхлүүлснээр хүүхэд 9-р сард сургуульдаа илүү тайван, бэлэн, зохион байгуулалттайгаар орох нөхцөл бүрдэнэ.

Цонжин Кибер Боардинг сургууль нь хүүхэд зөвхөн хичээл үзээд өнгөрдөг орчин биш. Харин өдөр тутмын амьдралынхаа дунд суралцаж, төлөвшиж, бие дааж, ирээдүйдээ системтэйгээр бэлтгэгддэг цогц орчин гэдгээрээ ялгарч байна.

📍 Цонжин Болдогийн морьтой хөшөөний дэргэд

📞 7282 6060

Сургуулийн орчин, хөтөлбөр, дотуур байр болон сурагчийн өдөр тутмын амьдралтай танилцах: traditional-platforms-828069.framer.app

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.