ҮЙЛ ЯВДАЛ: "Нийгмийн сэтгэлзүйн тулгамдсан асуудал" олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд
09:00-12:00 цагт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болно.
Төрийн ордонд
10:00 цагт УИХ-ын хаврын ээлжит чуулган хуралдана.
11:00 цагт Ардчилсан намын дарга, шинээр сонгогдсон дэд дарга нар, ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүтэй удирдлагын баг Үндэсний бодлогын хорооны 69 дүгээр хуралдааны үр дүнгийн талаар мэдээлэл өгнө.
Үндэсний төв номын сангийн хурлын зааланд
10:00-14:00 цагт "Нийгмийн сэтгэлзүйн тулгамдсан асуудал" олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана.
ХЭҮК-ын байранд
11:00 цагт Шүүх шинжилгээний байгууллагын нөхцөл байдал ялангуяа хөдөө орон нутагт хүндрэлтэй байгаа асуудлаар ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд мэдээлэл өгнө.
"Үндэсний мэдээллийн төв"-д
12:00 цагт Туулын хурдны замын төсөл хэрэгжүүлэгч "Хао Юань Женерал Констракшн" ХХК-ийн удирдлагууд "Онцгой бүс"-д замын хөрс хуулалт хийсэн, дотоодын цэргийн хамгаалалтад байдаг улсын онц чухал объектын бүсэд халдсан байж болзошгүй талаар ҮАБЗ-д хандаж хэвлэлийн хурал зарлалаа.
Засгийн газрын хуралдааны мэдээллийн танхимд
13:00 цагт Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн талаар мэдээлэл өгнө.
АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлэгт
13:30 цагт Зүрхний хэм алдагдлын үеийн аблац эмчилгээг шинээр нэвтрүүлж байна. БНСУ-ын хэм судлалын нийгэмлэгээс буцалтгүй тусламжаар хандивлаж, мэргэжлийн инженерүүд нь угсарч хүлээлгэн өгнө.
"Зайсан Хилл"-д
19:00 цагт "A Sound" хамтлагийн "Баяртай" тоглолтын хэвлэлийн бага хурал, "Баяртай 20 жил" баримтат киноны нээлт болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
