МҮОХ-ны хурлаар flag football, esport, rowing-ийг гишүүн холбоогоор баталлаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
16 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
МҮОХ

Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны бүх гишүүдийн хурал өнөөдөр болж буй. Уг хурал 77.74 хувийн ирцтэй эхэлсэн юм.

Хурлаар олимпын хороонд шинээр элсэж байгаа гурван холбоог батламжиллаа. Тухайлбал "Лос-Анжелес 2028" олимпын хөтөлбөрт багтсан америк хөлбөмбөгийн төстэй хувилбар болох flag football, цахим спорт буюу Mongolian Esport Association (MESA), завины спортын нэгэн төрөл rowing нэмэгджээ.

Ингэснээр МҮОХ-ны бүх гишүүн холбоодын тоо 170 орчим болж байна.